Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн дунд хашаагаа зүлэгжүүлж, мод, цэцэг, хүнсний ногоо тарьж ургуулдаг хүмүүсийн тоо өссөн

2015-10-09

Нийт Сүхбаатарчууддаа 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Манай дүүргийн хөгжилд энэ хугацаа урт ч, бас богино юм. Иргэдийн ухамсар төлөвших, амьдралын шинэ хэв маягт суралцах, өөрсдийн хандлага, үнэлэмжийг өөрчлөхөд энэ хугацаа тийм ч урт биш. Гэсэн хэдий ч нааштай өөрчлөлтүүд гарсаар байгаа нь илт байна. Тухайлбал, иргэд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүсэлдээ автан агаарын бохирдлыг бууруулах, хөрсний эвдрэлийг зогсоох, хогоо ангилан ялгах зэрэг байгаль экологийн асуудалд өмнөхөөс илүү анхаарал тавьдаг болсон байна. Жишээ нь, манай XVI хорооны иргэдийн дунд хашаагаа зүлэгжүүлж, мод, цэцэг, хүнсний ногоо тарьж ургуулдаг хүмүүсийн тоо өдөр бүр л өссөөр байгаа нь тун талархууштай юм. Дүүрэг болон хорооноос ч энэ чиглэлээр иргэдтэйгээ хамтрах, тэднийг дэмжих ажил их зохиож байна. Ингээд цаашдаа манай дүүрэг ногоон дүүрэг болоосой гэсэн хүсэлтээ үүгээр илэрхийлье.

Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн Ч. Эрдэнэчулуун

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%