Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-10-12

2015 оны 10 дугаар сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт баруун бүсийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Сургалт, зөвлөгөөнийг Цагдаагийн Ерөнхий газар, Ховд аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулж,  зөвлөгөөнд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх  тасаг, эрүүгийн төлөөлөгч нар хамрагдлаа.

Уг сургалтыг  Мөрдөн байцаах газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн  албан хаагчид явууллаа.
 Баруун бүсийн Цагдаагийн газрын дарга нар мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлын танилцуулга, тэргүүн туршлагын талаар илтгэл тавьсан ба баруун бүсийн аймгуудын ГХУСАЗСЗөвлөл мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж, тусалж, дэмжиж байгаа талаар мэдээлэл хийв.
Зөвлөгөөнөөс 2016 онд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөмж гаргаж, төлөвлөгөөг батлав.

Аймгийн ГХУСАЗЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%