Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Малжуулах төсөлд 48 өрх хамрагджээ

2015-09-15

Аймгийн хэмжээнд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 48 залуу гэр бүл хамрагджээ. Тус хөтөлбөрт Цэнхэр, Хотонт, Жаргалант, Чулуут, Булган, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Тариат, Хайрхан, Батцэнгэл сумдын залуу малчин өрхүүд хамрагдсан гэнэ. Дээрх сумдыг хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр батлуулсны дагуу сум тус бүрээс туслах малчдын судалгааг авч шаардлага хангасан өрхүүдийг малжуулах төсөлд хамруулсан аж.

Төсөлд хамрагдсан залуу малчдад тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа, унагатай гүү, төлөг зэргийг авахад зориулж нийт 199.950.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж. Тодруулбал Өндөр-Улаан сумын таван малчин өрхөд 20.900.000 төгрөгөөр хургатай хонь 89, ишигтэй ямаа 20, тугалтай үнээ 13 гэх мэтчилэн олгосон байна.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдахаас өмнө нийт 48 малчин өрх хонин толгойд шилжүүлснээр 3613 малтай байсан бол хөтөлбөрт хамрагдсанаар 5093 гаруй малтай болсон байна.

2015 онд Хөдөлмөрийн яамнаас хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%