Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь “сургалт болов

2015-10-14

    "Сонгогчдын Боловсрол Төв" ТББ нь Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр “Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сургалтыг Дархан–Уул аймагт 2015 оны 10 сарын 13-14 ны өдрүүдэд зохион байгууллаа. 

   Аймгийн Иргэний танхимын үйл ажиллгаанд тулгуурлан шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа аж. 

    Сургалтанд иргэдтэй хамгийн ойр ажиллах аймаг, сумын иргэний танхимын ажилтнууд, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Багийн Засаг дарга нар болон иргэдэд үйлчлэх төвийн ажилтнууд зэрэг нийт 25 хүн хамрагдав. 

   Сургалтаар Иргэний Танхим, иргэдийн оролцог хангах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаас "Иргэдийн оролцоо"-г хангахын тулд зохион байгуулж болох үйл ажиллагаа, арга хэмжээ, түүний "аргачлал"-уудыг зааж сургасан юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%