Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комисс хуралдлаа.
Аймгийн тооллогын комисс 10 дугаар сарын
16-ны өдөр 69,2 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлийн эхэнд хэлтсийн дарга
Ж.Отгончулуун ХАӨМС (Хүн ам, өрхийн мэдээллийн сан)-ийн өнөөгийн байдал,
тооллогын бэлтгэл ажлын явцыг комиссын гишүүдэд танилцуулав. Хийсэн мэдээлэлтэй
холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Хурлаар аймгийн тооллогын
комиссын дарга бөгөөд аймгийн Засаг Дарга Д.Баярбат тооллогын комиссын гишүүдэд
бэлтгэл ажлын хүрээнд тус тусын чиглэлээр ажлаа эрчимжүүлэхийг
үүрэг болгов. Хурлын үеэр хэлтсээс комиссын гишүүдэд http://e-registration.nso.mn/web,
http://e-census.nso.mn/web сайтуудад
хандаж мэдээллээ шалган баталгаажуулах талаар тус тусын ажилтан, албан
хаагчиддаа мэдээлэхийг зөвлөлөө.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 9544