Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2" аяныг дүгнэв

2015-10-16

   Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ, аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” аяныг өнөөдөр /2015.10.16/ дүгнэж, амжилттай оролцсон баг, СӨХ, байгууллагуудыг шагнаж урамшууллаа.
       “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг баг”-аар: 
1-р байр:     Дархан сумын 13 дугаар баг
2-р байр:     Шарын гол сумын Дархан баг
3-р баг:         Дархан сумын 6-р баг 
        “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг СӨХ”-оор
1-р байр:     Чандмань өргөө СӨХ
2-р байр:      Цагаан өргөө СӨХ
3-р байр:      Сэлэнгэ -4 СӨХ
“Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг байгууллага”-аар 
1-р байр:    Ерөнхий боловсролын Од цогцолбор сургууль
2-р байр:    Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль
3-р байр:  "Эрдэнэ уулын оргил" ХХК тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. 

  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Олон нийт - Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой тус аян өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлж, гэмт хэргийн гаралтыг тодорхой түвшинд бууруулж чадсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэлээ. 
     Аяны хоёрдугаар шатны хүрээнд: 
  Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн  болон төрийн бус байгууллагуудын хамтарсан сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байна.  
   Төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дотор, гадна орчинд  телекамер, гэрэлтүүлгийг сайжруулжээ.
    Зочид, дэн буудал, интернет, PC тоглоомын газруудын үйл ажиллагааны стандарт шаардлагыг хангуулах талаар хяналт шалгалт зохион байгуулж ажилласан байна. 
   Гэр хороололын айл өрх,  гудамжыг “Хөршийн холбоо”-нд хамруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл солилцлоо. 
    Гудамжны гэрэлтүүлэг, тохижилтыг ажлыг зохион байгуулах, орц бүрийг гэрэлтүүлэг, кодтой хаалгатай болгох ажлууд хийгдсэн байна. 
   Тус аяныг дэмжиж идэвхитэй оролцсон аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль хяналтын бүх байгууллагууд, сумдын Засаг Даргын Тамгын газар, багууд, Сууц Өмчлөгчдийн Холбоод, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их,  Дээд, Ерөнхий боловсролын сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, иргэддээ дахин талархал дэвшүүлье. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%