Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН ХЭСЭГТ ЧИГЛЭЛ ӨГӨВ

2015-10-19

   Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн хурлаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дэхь авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулахаар болсон.

  Энэ дагуу аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ажлын хэсгийг томилон өнөөдөр /2015.10.19/ ажлын хэсгийн дарга, гишүүдтэй уулзалт хийж,  чиглэл өгөв. 

   Тус ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Л.Алтанчимэг ахалж ажиллах юм байна. Ажлын хэсэг нь аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд сааруулагчийг стандартын дагуу сэргээх, нэмэгдүүлэх, ашиглалт хамгаалалтыг хангах талаар санал дүгнэлт гаргана. 

   Мөн Авто замын хөдөлгөөнд саад учруулж буй замын эвдрэлийг засах, жолоочийн анхаарал сарниулах зүйлсийг цэгцлэх, Замын цагдаагийн тасгийн авто машин түр саатуулах хашааны талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хот хоорондын болон хот доторх хүн тээврийн үйлчилгээний хяналтыг сайжруулах талаар ажлууд зохион байгуулна.

   Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургалт, сурталчилгааны ажлыг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт үр дүнтэй хүртээмжтэй хүргэх зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргаж ажиллах юм байна. 
Ажлын хэсгийнхэнд дээрх чиглэлүүдийн дагуу ажлаа шуурхай зохион байгуулж, тодорхой хариу мэдээлэл өгч ажиллахыг аймгийн ИТХ-ын даргын зүгээс үүрэг болголоо.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%