Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-үүдэд хариуцлага тооцно

2015-10-20

   Захирагчийн ажлын албанаас Аймаг, сумын ЗДТГ, НААҮГ, СӨХ-дын салбар зөвлөлд нийтийн их цэвэрлэгээний үеэр гүйцэтгэх ажил үүрэг, хуваарийг албан тоотын хамт хүргүүлсэн байна. 

   Уг цэвэрлэгээнд байгууллагууд бүх албан хаагчдыг хамруулж, төрийн байгууулагууд багийн захиргаатай хамтран хариуцсан багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэд байгуулага, аж ахуйн нэгжийг нийтийн цэвэрлэгээнд татан оролцуулж хяналт тавьж ажиллах учиртай. 

  Гэтэл намрын нийтийн цэвэрлэгээнд байгууллагууд хангалтгүй оролцсон гэж аймгийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа хэлэв. Тус цэвэрлэгээнд 3218 иргэн 132194 м кв талбайн 551 м 3 хогийг цуглуулж цэвэрлэсэн байна. 

  Харин аймгийн НААҮГ-аас 36 рейсээр 204 м 3 хогийг ачсан ч машин хүрэлцэхгүйн улмаас 347м3 хог ачигдаагүй үлджээ. 

  Энэ удаагийн нийтийн их цэвэрлэгээнд Гаалийн газар аймгийн музей ШШГА зэрэг байгууллагууд огт оролцоогүй байна. Харин аймгийн НДХ ажлыг зөв зохион байгуулан ажилласан гэв.

   Цаашид цэвэрлэгээнд гараагүй тохиолдолд ХБХ, Дархан сум, багийн захиргаа зэрэг эрх бүхий байгууллагууд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх эрхийг цуцлах, цагийн хуваарь олгохгүй байх зэрэг арга хэмжээг авах, түүнчлэн төрийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%