Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянбулагийн иргэд шинэ багийн төвтэй болно

2015-10-19

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал Булган сумын Баянбулаг багийн иргэдийн нийтийн хуралд оролцон, ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсож ажиллалаа. Тэрээр төрийн үйлчилгээний талаарх иргэдийн  сонирхсон асуултуудад хариулт өгч, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар иргэдэд тодорхой мэдээллийг түгээв.


Баянбулаг багийн иргэд хурлын үйл ажиллагаанд ач холбогдол өгч өндөр ирцтэйгээр хүрэлцэн ирсэн байлаа.

 Тус багийн иргэд одоо үйл ажиллагаа явуулж буй багийн төвдөө сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж шинэ багийн төвтэй болох хүсэлтээ аймгийн удирдлагад уламжилсан бөгөөд Баянбулагийн ард иргэдийн уг хүсэлтээр шинэ багийн төвийг бий болгож, улмаар эрчим хүчинд холбох ажлыг богино хугацаанд ажил хэрэг болгохоо аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал илэрхийллээ.


Түүнчлэн тус багийн 370 гаруй иргэнд хүн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай унаа болох мотоциклийг багийн эмч Т.Нарангэрэлд хурлын үеэр гардуулан өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%