Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хашаат сумын иргэд автобустай аялалд нэгдлээ

2015-10-06

Хашаат сумын иргэдийн төлөөлөл 60 иргэнийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болон аймгийн Засаг дарга Д.Батэрдэнэ нар хүлээн авч уулзан Цэцэрлэг хотын шинэ бүтээн байгуулалт, сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудаас иргэдэд чиглэгдсэн төрийн бодлого амьдрал дээр хэрхэн биелэлээ олж ашиг тусаа өгч буйг биеэр үзэж танилцах зорилготойгоор Цэцэрлэг хоттой танилцууллаа.


Бүтээн байгуулалттай биечлэн танилцаад зогсохгүй нийгмийн даатгал эрүүл мэндийн суурь үйлчилгээнүүдийг үзүүллээ.


Хашаат сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Батцэцэг иргэдийн төлөөллийг урьж ийнхүү аймгийн төв болоод Хотонт, Цэнхэр сумтай танилцуулж байгаа аж.

 

Аймгийн төвд зочилсон иргэдийн ихэнх нь малчид учраас тэр бүр аймаг орон нутгийн хөгжил, бодлогын асуудалтай цаг гарган танилцах боломжгүй байдгаа илэрхийлж хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн аймгийн удирдлагууд болон төлөөлөгч Б.Батцэцэгт тусгайлан баярласнаа илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%