Иргэдийн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн онд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын багуудад гэрэлтүүлгийн ажил хийгдэж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр /2015.10.20/ Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 1,9-р хэсэгт гудамжны 46 гэрлийг ашиглалтанд орууллаа.
Мөн Дархан сумын 8 дугаар багийн иргэд оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу өнгөрсөн оноос эхлэн хийгдсэн гэрэлтүүлгийн ажил өнөөдөр/2015.10.20/ дуусч, гүйцэтгэгч "Орхонтек" ХХК компани ажлаа хүлээлгэн өглөө.
Манхан толгойд 120 гаруй өрхийн 600 гаруй иргэн амьдардаг байна. Айл өрхүүдийнхээ байршил нягтралыг харгалзан нийт 5 цэгт өндрийн гэрлийг байгуулсан байна.
Цаашид арчлалт хамгаалалтын ажилд анхаарч ажиллана гэж Дархан сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг хэлэв.