Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бетонон хог хаягдлыг зөөж зайлуулах ажил эхлэв

2015-10-20

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат иргэдийн санал шүүмжлэлийн мөрөөр ажилласны дараагаар Дархан хотын доторх хүний гараар зөөх боломжгүй бетонон хог хаягдлыг ойрын хугацаанд зөөж зайлуулах шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу хотын дотор нийтдээ 140 гаруй цэгт бетонон хог хаягдал байгаа судалгааг аймгийн Захирагчийн албанаас гаргасан юм.

Аймгийн ИТХ-аас “ДДС” ХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэрт хүсэлт тавьж, том машин, өргөгч кран, шатахууны асуудлыг шийдвэрлүүлсний үндсэн дээр Дархан хотын доторх хүний гараар зөөх боломжгүй бетон хог хаягдлыг зөөж зайлуулах ажил эхлээд байна. Дээрхи ажлын гүйцэтгэлтэй өнөөдөр /2015.10.21/ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат биечлэн танилцаж, ажил гүйцэтгэж байгаа хүмүүст үүрэг чиглэл өглөө. 

Энэхүү ажлыг аймгийн Захирагчийн алба, НААҮГ-аас хариуцан энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж дуусгана гэж аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа ярьлаа.

Дашрамд дурьдахад: Өнгөрөгч 16, 17-ны өдрүүдэд ДДС ХК-ийнханы зүгээс хотын ойд зориулсан бүтээлч ажлын хүрээнд тодорхой зарим цэгүүдэд байсан  бетон хог хаягдлыг зөөсөн байна.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%