Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-10-22

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, 12 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажлын тухай”, "Сорил, оношлогоо, судалгаа, сургалт, арга зүйн зөвлөлийн 2014-2015 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай, "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношлогоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "Дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажлын тухай" дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяр,  "Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухайЦагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, "Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Л.Ганболд, "Замын цагдаагийн тасгийн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Замын цагдаагийн тасгийн дарга З.Наранбаатар "Дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний мэдээллийн тухай" дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төвийн зохион байгуулагч Б.Өлзий “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%