Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай хийгдэж байна.

2015-10-23


Хонгор сумын 3 багт 812 өрхийн нийт 172794 толгой мал хонин толгойд шилжүүлсэнээр 303921 мал 2015-2016 онд өвөлжиж хаваржина.Энэ жил зуншлага тааруу байсны улмаас малчид, мал бүхий иргэд бэлчээрийн гарц сайн байгаа 8 аймгийн 16 суманд 41 өрхийн 3432 бод, 16005 бог мал нийт 19437 толгой мал өвөлжиж хаваржихаар байна. Өөрийн сумын ойн сан бүхий газарт 33 өрхийн 11964 толгой мал өвөлжихөөр байна. Малчид мал бүхий иргэд сумын ойн сан бүхий газар болон уламжлалт мал аж ахуйн бүсэд хадлангийн гэрээ байгуулан 31,8 мянган тонн хадлан бэлтгэж өвөлжөөндөө татаж оруулсан байна.
Сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгө болон 2014 онд нөөцийн өвс зарж борлуулсан 7 сая төгрөгөөр "Маргац цэцэн уул" ХХК-тай гэрээ байгуулан сумын нөөцөд 100 тн буюу 5000 боодол өвс бэлтгэж нөөцлөөд байна.
Малчид, мал бүхий бүх иргэд өвөлжөөндөө буусан хашаа саравч, хариуцсан худаг уст цэг засварлаж дулаалах, хужир шүү, өтөг бууц нөөцлөх ажлаа хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 98% тай хийгдэж байна.
Мал эмнэлэгийн намрын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлах арга хэмжээний хүрээнд мал эмнэлэгийн 3 аж ахуйн нэгж бод мал 36448 толгой, бог мал 91715 амьтан 1379 толгой нийт 129542 толгой мал хамруулсан.
Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэгээнд 96797 толгой мал хамрагдсан. Ариутгал халдваргүйжүүлэлтэнд зоорь-4, малын хашаа-21, өвөлжөө-29, гахайн байр-17, нийт-71 хашаа саравчны 10767 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгдсэн.
2015 онд улаан буудай 14457 га, рапс 4713 га, 132 га, төмс 120га, хүнсний ногоо 137 га гурвалжин будаа 200 га нийт 19759 га талбайд тариалалт хийгдсэн.Үүнээс одоогийн байдлаар улаан буудай 5006 га -аас 2890 тн, рапс 580 га хурааж 165 тн ургац , малын тэжээлд 1342 га төмс 82 га хүнсний ногоо 95 га нийт 7105 га хурааж байна. Улаан буудайн талбайгаас 1342 га малын тэжээлд шилжсэн.
Малчид, мал бүхий иргэдийн бог малын хээлтүүлэгийн ажил 10 сарын 20 наас эхлэн явагдаж байна. 2015 онд эм хонь 48887, эм ямаа 24302 хээлтэгч мал нийлүүлгэнд орох юм.
Нийт нутгаар хуурайшилт ихтэй байснаас шалтгаалан малчид, мал бүхий иргэдэд түлшний гоожин олгох ажил оройтож түлшний мод таталт удаашралтай байна.250 малчин, мал бүхий өрхөд 1100 м3 түлшний модны гоожин олгож түлшээ бэлтгэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%