Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэний танхим бол захиргаа иргэн хоёрыг уулзуулдаг газар

2015-10-27

  Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, хурлын төлөөлөгчид, ажлын алба, Иргэний танхимын ажилтнууд Нийслэлийн Иргэний танхимын үйл ажиллагаатай энэ сарын 21-ний өдөр танилцав.

 Нийслэлийн ИТХ-ын Хурлын ажлын алба нь Зохион байгуулалтын хэлтэс, Захиргаа, хуулийн хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс гэсэн 3 хэлтсээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Монгол улсын төрийн бодлогод шууд ардчилал, иргэний оролцоог төлөвшүүлэн бэхжүүлэх талаар МУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн үзэл баримтлалыг НИТХ анхааран дэмжиж, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2/07 тоот тогтоолоороо Хурлын Ажлын албанд  Иргэний оролцооны хэлтэс байгуулсан нь Монгол улсын иргэний оролцооны асуудлыг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий анхны төрийн байгууллага болсон юм гэж тус хэлтсийн дарга Б.Баттүвшин танилцууллаа.
 
   Дархан-Уул аймгийн удирдлагууд, хурлын төлөөлөгчид, ажлын алба, Иргэний Танхимын ажилтнууд Нийслэлийн Иргэний Танхимд хэлэлцүүлэг хэрхэн өрнөдөг тухай, хэлэлцүүлгийн зарыг хэрхэн түгээж байгаа байгаа, хэлэлцүүлгийн дараагаар зохион байгуулдаг ажлуудыг ихэд сонирхсон юм.

Эхнээс нь хэлэлцүүлэг зохион байгуулахдаа
бид захиргааны өмнөөс та бүхэнтэй асуудал шийдэх гэж байгаа биш
шүү гэдгээ ойлгуулах хэрэгтэй

   НИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин: -Иргэний танхим бол захиргаа иргэн хоёрыг уулзуулдаг газар. Түүнээс биш захиргааны өмнөөс хариуцлага хүлээх хэрэггүй. Иргэний танхимын хэлэлцүүлгийг ажил хариуцсан мэргэжилтнүүдийг нь байлцуулахгүйгээр хийж болохгүй. Ажил хариуцсан мэргэжилтнүүд нь иргэдтэйгээ ярилцах ёстой. Иргэний танхимын үүрэг бол аль болох ажил хэрэгч яриа өрнүүлж, дахиж хэзээ уулзаж, тус асуудлын талаар ярилцахыг нь хооронд нь тохиролцуулах явдал юм. Ерөөсөө л зуучлагчийн ажил.  Иргэдээс хэрэгтэй хэрэгтэй маш олон санал гардаг. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдийг хэлэлцүүлэгт оролцуулж, тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой, боломжгүй гэдгийг тухайн иргэнд шууд хэлэх ёстой. Эхнээс нь хэлэлцүүлэг зохион байгуулахдаа бид захиргааны өмнөөс та бүхэнтэй асуудал шийдэх гэж байгаа биш шүү гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Хариуцсан эзэнтэй, хийдэг байгууллагатай. Тиймээс бидний үүрэг иргэд захиргааны байгууллага 2-ыг уулзуулж өгөх ажлыг бид зохион байгуулдаг гэдгийг нь маш сайн ойлгуулах хэрэгтэй. Энэ ажлыг удирдлагуудын зүгээс тухайн тухайн шатны удирдлагуудад хэлж чиглүүлж өгөх ёстой. Нийслэлийн хувьд манай хоёр дарга анхнаасаа энэ асуудлыг маш сайн ойлгож, ажлаа эхлүүлсэн учир иргэдийн санал санаачлагын мөрөөр ажил зохион байгуулах, Иргэний танхимын хэлэлцүүлэг зохион байгуулах, тэнд оролцох оролцоо харьцангуй сайн байдаг гэж ярьлаа. 
  
 Нийслэлийн Иргэний оролцооны хэлтэс нь:
  • Нийслэлийн Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, нийслэлийн тулгамдсан асуудлын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих; 
  • Дүүрэг хороодод "Иргэний танхим" байгуулах арга зүйн туслалцаа үзүүлэх, шууд ардчиллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Дүүргмйн иргэдийн төлөөлөгчийн хуралтай харилцах ажиллагааг зохион байгуулах;
  • Иргэний оролцоо шууд ардчиллыг хөгжүүлэх асуудлаар сургалт семинар зохион байгуулах, гарын авлага материал бэлтгэх, тараах;
  • Нийслэлийн иргэд, олон нийтийн санаа бодлыг судлах, социологийн асуулга явуулах, хэвлэл мэдээллийн сурталчилгаа эрхлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байна. 
   Харин үйл ажиллагаандаа дараах зүйлсийг хоригложээ. Үүнд:
Сонгууль зохион байгуулах, 
Хорооны хуралд зохион байгуулалтын асуудал оруулах, 
Шүүн таслах үйл ажиллагаа явуулах
Улс төрчид , улс төрийн нам, улс төрийн үзэл суртлын сурталчилгаа хийх
Ашгийн төлөө ажиллах, ашгийн төлөө ажилладаг, ажиллаж байгаа хүмүүс, байгууллагад үйлчлэх
Хувийн ашиг сонирхолд үйлчлэх
Хотын удирдлага болон төрийн захиргааны төв байгууллагын нэрийн өмнөөс ямар нэг амлалт авах, баталгаа гаргахыг хориглосон байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%