Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЗЭ-ийн болон М.Цэдэндоржын нэрэмжит шагналт яруу найрагч сурган хүмүүжүүлэгч Л.Нямаа багшийн 70 насны ой, "Миний амьдардаг ертөнц" номын баяр боллоо

2015-10-28

2015 оны 10 дугаар сарын 27.
Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан нарын  санаачлагаар МЗЭ-ийн болон М.Цэдэндоржын нэрэмжит шагналт яруу найрагч нэрт сурган хүмүүжүүлэгч, Хан Хэнтийн яруу найргийн школын загалмайлсан эцэг Ломбын Нямаа багшийн 70 насны ой, "МИНИЙ АМЬДАРДАГ ЕРТӨНЦ"  номын баярын арга хэмжээ нэг өдрийн турш үргэлжилж амжилттай зохион байгуулагдлаа.
          Тус арга хэмжээ түүний төрсөн газар Онон багийн нутаг Онон гурван харуул Аргуу дах тоонотоос нь эхэллээ."МИНИЙ АМЬДАРДАГ ЕРТӨНЦ"  номын баяр соёлын төвд зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон иргэдийн төлөөлөл нийт 120 гаран хүн оролцож түүний амьдардаг ертөнцөөр хэсэг хугацаанд аяллаа. Тэрээр ахлах ангийн сурагчдад эрдэм мэдлэгт шамдан суралцаж хүн болох эрдэм ухааныг хэрхэн олж авах талаар хэд хэдэн зүйлийг онцлон захилаа.
МЗЭ-ийн болон М.Цэдэндоржын нэрэмжит шагналт яруу найрагч нэрт сурган хүмүүжүүлэгч Ломбын Нямаа нь сүүлийн 10 гаран жил цуглуулсан ном, сонин, сэтгүүлийн хайчилбаруудаа ЕБС-ийн хамт олон гардуулан өглөө.
              Мөн ИТХ-ын дарга Д.Гансүрэн " Монголын утга зохиолд Хэнтийчүүдийн оруулсан хувь нэмэр " сэдэвт илтгэл уншиж өөрийн уран бүтээлийн дээжис "ХЭЛБЭРГҮЙ ДҮРСЛЭЛ-4" номоо эрхэм багшдаа өргөн барьсан бөгөөд ЕБС-ийн сурагчдын дунд "Миний амьдардаг ертөнц" сэдэвт яруу найргийн наадам  зохион байгуулагдлаа. Тус наадамд нийт 20 сурагч өөрсдийн бүтээлээ уншиж сонирхуулсан ба наадам 3 үе шаттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 1-р шатанд сурагчид өөрсдийн зохиосон шүлгээ уншсан бөгөөд 2,3-р шатанд шүүгчдийн зүгээс өгсөн сэдвийн дагуу 8 минутанд шүлэг зохиож оролцлоо. /2-р шат:- Хэрлэн цэнхэр тэрлэгтэй би, 3-р шат:- миний амьдардаг ертөнц сэдвүүдээр/.  Ийнхүү 3 үеийн турш өрсөлдөж:
                  1- байр- 8а ангийн сурагч Э.Эрхэмбаяр
                  2- байр- 7а ангийн сурагч М.Өсөх-ирээдүй
                  3- байр- 8а ангийн сурагч  Б.Энхтуул
                  4- байр- 9а ангийн сурагч  У.Хадбаяр тус тус шалгарсан байна.
Яруу найргийн наадмыг Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга  Ц.Баярсайхан ивээн тэтгэлээ.

           "Миний амьдардаг ертөнц"  номын баяр яруу найргийн үдэш үдэшлэг цэнгүүнээр үргэлжилсээр Эрхэм багш Л.Нямаа өөрийн шинэ номын дээжээсээ ахмад буурлуудад гардуулсан бол Сум орон нутаг түүний алдар гавъяаг үнэлэн Сумын "ХҮНДЭТ ИРГЭН" цол тэмдэгээр шагнасан байна .


Онон гурван харуул Аргуу

яруу найргийн тэмцээнд оролцсон сурагчид

сумын хүндэт иргэн болох мөч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%