Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн Оюут сургуулийн багш Батсуурьтай хийсэн ярилцлага

2015-11-01

Д.Нарантуяа: Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Миний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөхөөр хүрэлцэн ирсэн танд баярлалаа.
С.Батсуурь: Сайн. Сайхан намаржиж байна.
Д.Нарантуяа: Та өөрийгөө товч танилцуулна уу?
Батсуурь: Сэр-Одын Батсуурь. Сайн-Оюут сургуулийн биеийн тамирын багш ажилтай. Улсад 49 жил ажиллаж байна. Спорт тоглоом сонирхдог, морь унах, мал маллах дуртай.
Д.Нарантуяа: Гавьяа шагнал?
С.Батсуурь: Төрийн дээд шагнал Алтан гадас одонтой, Волейболын спортын мастер, Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүн, НӨУБ-ын "Соёмбо" медальтай.
Д.Нарантуяа: Хийсэн бүтээсэн зүйл ихтэй, хөдөлмөрлөсөн гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлсэнд баяр хүргэе. Үнэхээр олон жил ажилласан туршлагатай ахмад багштай ярилцлага хийж байгаадаа бахархалтай байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ? Туршлагаа хуваалцана уу?
С.Батсуурь: Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 12 жил буюу 3 удаа сонгогдон ажилласан байна. Ер нь төлөөлөгч хүн гарсан тойргийн ард түмний төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж хуулиа сурталчилах, хүн чанар сайтай байх, хүнлэг байх, ард түмнээ их ойлгодог байхыг эрхэмлэж ирсэн. Энэ ч утгаараа намайг ард түмэн маань үнэлэн удаа дараа сонгож хамтран ажилласан гэж үздэг. Би багаасаа малчин байсан нь малчидтай ойртон ажиллахад тэдний зовлон бэрхшээлийг мэдэхэд илүү чухал хэрэг болсон.
Д.Нарантуяа: НӨУБ-ын талаар таны бодол, санал?
С.Батсуурь: Бидний сонгогдон ажиллаж байсан хурал нь эдийн засгийн эрх мэдэл бага байсан. Орон нутгийн орлогод орсон мөнгийг улс татан авдаг байсан. Одоо бол эдийн засгийн хувьд давуу тал боломжтой болсон. ОНХС-аа хуваарилж байна, орсон орлогоо сумдаа зарцуулах эрх мэдэлтэй болсон байна. Бидний тэр үед төлөөлөгч хүн намын асуудал гэхээсээ өмнө сумаа хөгжүүлэхэд их санаа тавьж ажилладаг байсан.  Цөөнх болсон төлөөлөгчдийн саналыг их хүндэтгэж сайн хүлээн авч ажилладаг байсан. Төлөөлөгчид бие биенийгээ маш их хүндэтгэдэг байсан. Төлөөлөгч нар сумаа хөгжүүлэх талаар ярилцаж хэлэлцэж шийдвэр гаргадаг байсан туршлага байнаа.
Д.Нарантуяа: Танд сургамжилж хэлэх үг байна уу?
С.Батсуурь:Төлөөлөгч бүр иргэдийнхээ амьдралыг сайжруулах, сонгогчдын үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө их зүйл хийх. Боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулалт оруулах талаар бодож байх. Боловсон хүчнийг чадваржуулах, сум орноо гэсэн сэтгэлтэй байлгах, бодлого явуулах. Өөрийнхөө сумын газар нутгийг гадны хүнд хамаагүй эзэмшүүлж болохгүй. Бидэнд хэрэгтэй, ирээдүйн хөрөнгө оруулалт байх ёстой. Өөрийн сумын иргэдэд сайн өгөх. Төлөөлөгч хүн маш хариуцлагатай, ард түмэн, сум орны хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй, байгаасай гэж боддог.
Д.Нарантуяа: Багийн ИНХ-ын талаар таны бодол?
С.Батсуурь: 6 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгчийн сонгуультай. БИНХ-ын Тэргүүлэгчдэд сургалт явуулж байх. БИНХ-ын Тэргүүлэгчдийг ээлжлэн удирдуулж практикийг сайн хийх. Өдөрт 4 цагийн практикт суурилсан сургалт явуулвал БИНХ-ын Тэргүүлэгчдийн хурлаа удирдан явуулах чадвар нэмэгдэх байх гэж боддог. Сургалт тасралтгүй байх хэрэгтэй. Дараагийн 4 жилд дахиад өөр хүмүүс сонгогдон ажиллах магадлалтай учраас сургалтад их анхаарах.
Д.Нарантуяа: Асуултгүйгээр өөрийн бодол саналаа ярина уу?
С.Батсуурь: Хэлж байгаа хүн хийдэг байх хэрэгтэй. Сумын ИТХ-ын төлөөлөгч байхдаа би 6 өрхийг орон гэртэй болгож байсан. Овсгоотой нь иргэдийн амьдралыг дээшлүүлдэг. Ухаарлыг өгдөг байх. Хөдөөгийн иргэд маань спортлог улсууд байдаг. Би сонгогдож байсан 5 дугаар багтаа жил бүр спорт урлагийн тэмцээнийг уламжлал болгон явуулдаг байсан. 1 өдрийг багийн ард иргэдийн дунд өнгөрүүлж тэдний дунд волейбол, шагай харваа, шагай няслах тэмцээнийг зохион байгуулж орой нь үдэшлэг цэнгүүнийг зохион байгуулдаг байсан. Энэ нь ард иргэдэд сэтгэл санааны дэмждэг үзүүлдэг, надад ч гэсэн их итгэл хүлээлгэдэг гэж үздэг байсан. Дарга болсон хүн дахин сонгогдохгүй ээ. 1987 оны зуднаас хөдөө ажилласан нь надад их сургамж болж байсан. Сайн санааны үр дүнд шар тос гэж боддог.
Д.Нарантуяа: Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцлага хийсэн огноо: 2015.10.30-ны 13.20 минутад Иргэний танхимд болов.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%