Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Баярсайхантай хийсэн ярилцлага

2015-11-01

Д.Нарантуяа: Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Миний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд баярлалаа.
Ц.Баярсайхан: Сайн. Намаржаа тавлаг сайхан байна.
Д.Нарантуяа: Та өөрийгөө товч танилцуулна уу?
Ц.Баярсайхан: Цэдэнгийн Баярсайхан. Сонгуулиар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. БИНХ-ын Тэргүүлэгч, өндөр настан, малчин. Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медальтай. Аймгийн тэргүүний ажилтан, Нутгийн удирдлагын холбооны "Соёмбо" медальтай. Мэдээ, мэдээлэл авах сонирхолтой.
Д.Нарантуяа: ИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ? Туршлагаа хуваалцана уу?
Ц.Баярсайхан: 5 удаа сонгогдсон. Төлөөлөгч хүн ард иргэдийн саналыг дээш нь уламжилж дамжуулдаг. Мэдээ мэдээллийг солилцдог.Сонгогдсон тойргийн хүмүүсийн итгэлийг биелүүлж чадахгүй байна. Асуудал тавиад биелүүлэхэд хүнд байна.Эдийн засгийн хувь асуудал шийдэхэд хүнд байна. ОНХС, орон нутгийн орлогыг зарах эрх байгаа хэдий ч хэцүү байгаа.
Д.Нарантуяа: НӨУБ-ын талаар таны бодол?
Ц.Баярсайхан: Ард түмэнд сайн ойлгуулдаг байх. Залуучуудын дундах НӨУБ-ын ойлголт хомс байна. Төлөөлөгчийн тойрогтоо ажиллах боломжийг хангаж өгч чадахгүй байна. Хөдөөгүүр багийн өрхөөр орж ганцаарчилсан ярилцлага хийхэд үр дүнтэй байдаг. Хөдөө явах боломжоор хангаж өгвөл сайн байна.
Урьд бригадын депутатын хэсгийн ахлагч 50 төгрөгийн цалин урамшуулал өгдөг байсан. Ажиллахад боломжтой байсан. 1992 оноос хойших төлөөлөгчдөд санхүүгээр дэмжих боломж муу болсон. Иргэдээс хөрөнгө санхүүгийн асуудал их тавьдаг. Энэ нь хүнд болсон.
Д.Нарантуяа: БИНХ-ын талаар таны үзэл бодол?
Ц.Баярсайхан: 2 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгчийн сонгуультай. Тухайн БИНХ-ын Тэргүүлэгчдийн олонх болсон намын үзэл баримтлалаар явдаг. Намын харьяалалаас болж Тэргүүлэгчдийн уялдаа холбоо муу байна.
Д.Нарантуяа: Өөр санал хүсэлт байна уу?
Ц.Баярсайхан: ИТХ-ын төлөөлөгчдийг урамшуулалтай болговол ажиллахад боломжтой. Санхүүгийн дэмжлэг үзүүлбэл сайн байна. Өөр санал хүсэлт байхгүй.
Д.Нарантуяа: Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцлагыг 2015.10.30-ны 15.16 минутад ИТХТ-ын нарийн бичгийн даргын өрөөнд хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%