Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

2015-11-02

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас 2015 оны 08 дугаар сарын 07-ний өдөр баталж, батлагдсан өдрөөсөө  эхлэн  мөрдөгдөж  эхлээд байна.

Дээрх  хуулинд сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгох мэдүүлэх, бүртгүүлэх хугацааг зааж өгсөн ба 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах юм байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын албанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр, нийгмийн даатгалд ажил олгогчоор, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд нь ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч ил болгож мэдээлэх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй боловч ил болгож мэдээлэх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол дараах хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр хуульд тусгасан юм.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг  “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2015 оны 31 дэх дугаарт  бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6050
4571 / 76%
922 / 15%
271 / 4%
286 / 5%