Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Төлөөлөгчдийн манлайлал" сургалтанд хамрагдав

2015-11-02

  Энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод   зохион байгуулсан  "Төлөөлөгчдийн манлайлал" сургалтанд Батширээт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, Тэргүүлэгч Г.Ганцогт, Ц.Чинбат Төлөөлөгч Ц.Насанжаргал, З.Шагдарсүрэн нар хамрагдсан  байна. Сургалтанд аймаг сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хороодын дарга , ИТХ-ын нарийн бичгийн дарга нар гээд 161 төлөөлөгчид оролцсон байна. 
           Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагч багш Хэнтий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө. Цогбадрах,  ИТХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн хорооны ажилтан Д.Баясгалан, Монголын баг сумдын холбооны ажилтан З. Пүрэвдулам, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Батжаргал  нар удирдан явуулсан байна.
          

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%