Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

14 хүнд хавдрын шинж тэмдэг илэрчээ

2015-11-01

“Хавдрын эсрэг үндэсний аян-2015" ЭМЯ, ХСҮТ, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Архангай аймгийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн ажилчид болон ард иргэд оролцсон билээ.

Хавдрын эсрэг үндэсний аян тав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтад 9 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх сайн дурын багийг аймаг бүрт бэлтгэх зорилготой “Хорт хавдар, түүний эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэлт” сургалтад ХААН банкны 270 ажилтанг хамруулжээ.
 
Халдварт бус өвчин дотор хорт хавдар дэлхий дахины түүнчлэн манай орны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд анхаарал хандуулж, бодлого, хөтөлбөртөө тусган ажиллаж ирсэн.

Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь Хавдар судлалын үндэсний төвөөс санаачилсан “Хавдрын эсрэг үндэсний аян” юм. Тус аяны үр дүнгээс харахад хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 42 хувь нь эмчлэгдэж болох эрт үе шатанд нь илрүүлсэн байна.

Өнгөрсөн зургаан сард манай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Хангай суманд зохион байгуулагдсан “Хавдрын эсрэг үндэсний аян – 2015” буюу үзлэг, оношилгоонд нийт 2768 хүн хамрагджээ.

Үүнээс 14 хүн хавдрын сэжигтэй нь тогтоогдсон байна. Мөн хоргүй хавдрын 180, хавдрын урьдал өвчний оноштой 532 тохиолдол илэрчээ. Түүнчлэн хавдартай буюу эмнэлгийн хяналтанд байдаг 156 хүн гуравдагч шатлалын эмч нарт үзүүлж зөвлөгөө авсан аж.

Үзлэгт орсон нийт хүний 692 ямар нэгэн хавдрын шинж тэмдэггүй эрүүл гэсэн оноштой гарсан байна. Хавдрын аяны хүрээнд нэгдсэн эмнэлэгт хийгдэх хагалгаануудыг газар дээр нь гүйцэтгэж, хүндэрсэн шатны зарим хагалгаанд холбогдох мэдээллийг өгөхөөр төлөвлөсөн. Үүний дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран 4 хагалгааг хийжээ. Хавдар өвчнийг эрт шатанд н оношилж эмчлэх, ард иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах зорилгоор ХААН банк, Хавдар судлалын үнэсний төв мөн Монголын Үнэсдний олон нийтийн Радио телевиз хамтарч тус аяныг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ удаагийн хавдрын эсрэг аян хөдөөгийн иргэдэд хүрсэн олон хүнийг хамруулсан, үр дүнгээ өгсөн аян болсныг Эрүүл мэндийг газрын дарга Г.Мандах онцолж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%