Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймагт 704.1 мянган толгой мал өвөлжинө

2015-11-03

    Аймгийн хэмжээнд 2015-2016 онд 4 сумын 17 багийн 2517 малтай өрхөд /хонин толгойд шилжүүлсэн/-ээр 704.1 мянган толгой мал  өвөлжиж  хаваржихаар зохион байгуулалт хийгээд байна.  
    Дээрхи хонин толгойд шилжүүлснээр 704.1 мян.толгой малд шаардагдах өвс, тэжээлийг тооцож үзвэл 67.6 мян. н байгалийн хадлан бэлтгэхээр сумдад үүрэг даалгаврыг  хүргүүлсэнээр  нийт хэрэгцээт хадлангийн  86.8 хувь буюу 58.7 мян.тн өвсийг бэлтгэсэн.
    Өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар 4 сумын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангасан байдалтай газар дээр нь танилцаж заавар, чиглэл өгч ажиллалаа. 
     Дархан сумын 1, 2, 3, 15, Малчин, Орхон сумын Баян өлзийт, Энх тал,  Хонгор сумын Буурал, Зулзага, Салхит, Шарын гол сумын Санжинт, Дархан, Хайрхан  багуудын малчид  өвөлжилтийн бэлтгэлээ тус тус  хангасан байна. 
    Сумдын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 9 үзүүлэлтээр дүгнэхэд:  Дархан сум  88.8, Хонгор сум  95.5, Орхон сум 86.7, Шарын гол сум 89.5 хувьтай тус тус дүгнэгдлээ. 
     Өнөөдрийн байдлаар аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 90.1 хувийн хангалттай байна.   
     Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 тогтоолыг хэрэгжүүлэхээр аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа. 
    Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас  22.5 сая төгрөгт тооцон  100 тн өвс бэлтгүүллээ.            Дархан, Хонгор, Орхон, Шарын сумдууд өвс, тэжээлийн  аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн. Үүнд:  

 

Аймаг, сумын нэр

292 дугаар тогтоолын дагуу шаардлагатай бэлтгэх /тн/

Бэлтгэсэн өвс, тэжээлийн хэмжээ /тн/

Өвс

Тэжээл

Өвс

Тэжээл

1

Дархан-Уул аймаг

32

10

100

21.4

2

Дархан

50

30

40

12

3

Орхон

50

30

20

0

4

Хонгор

50

30

100

0

5

Шарын гол

50

30

40

10

 

Дүн

232

130

300

43.4

 
     Тус аймгийн нийт нутгийн 90 хувьд байгаль цаг агаарын аюултай үзэгдэл болох гангийн  нөхцөл байдал  үүсэж  хадлан, бэлчээрийн ургамал гандан  хатаж шарласнаас  ургац алдах  нөхцөл байдлын улмаас  малчид, мал бүхий иргэд  өөрийн болон бусад  аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх,  бэлчээр нутаг сэлгэн намаржлаа. 
     Бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс /өөр аймгийн нутагт/ Сэлэнгэ  аймгийн хил залгаа Сайхан, Номгон, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Жавхлант, Ерөө, Алтанбулаг   сумдын нутагт 348 өрхийн 14372 толгой бод, 63304 толгой бог бүгд 77676 толгой мал өвөлжинө. Дархан  Шарын гол, Орхон сумын 181 өрхийн 32036 толгой мал өөрийн аймгийн Хонгор суманд өвөлжиж хаваржихаар зохион байгуулалт хийгдээд байна. 
      Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, хадлан бэлчээрийн гарц муу  зэргээс  шалтгаалан нутаг сэлгэн буух зорилгоор  4 суманд нийт 29  өвөлжөө, хашаа хороог  шинээр барьсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%