Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цахим хурал болж байна.

2015-11-05

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймгуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж байна. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл, орон нутагт хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийн талаар орон нутгийн удирдлагуудтай ярилцаж мэдээлэл авч байна. Уг цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, тамгын газрын дарга Төмөрбаатар, болон холбогдох хэлтэс байгууллагуудын дарга удирдлагууд оролцож холбогдох мэдээллийг өгч байна. Өвөлжилтийн бэлтгэл 80-90 хувь хангагдсан гэдгийг Архангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн удирдлагууд бүсээ төлөөлөн мэдээллээ.

Орон нутгийн санхүүжилтийн мөнгө, Засаг даргын санхүүжилт, багш нарын тэтгэмжийн мөнгө шийдэгдэхгүй удааширч байгаа нь төлөвлөсөн ажлууд хүлээгдэх, иргэдийн зүгээс гомдол гарах зэрэг асуудал ихэнх аймагт тулгарч байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.  

Төсвийн орлогын бүрдэлттэй холбоотойгоор эдгээр асуудал удааширч байгаа бөгөөд энэ ондоо багтаан Орон нутгийн сангийн санхүүжилт болон багш, эмч нарын цалин тэтгэмжийг бүрэн олгоно. Хөрөнгө оруулалтын зардлыг дараагийн ээлжинд шийдэхээр тусгагдсан гэсэн хариултыг Сангийн яам өглөө.

Хүнс, хөдөө аж ахуйн яам ОХУ-д мах экспортлох асуудлыг бүх аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Мөн БНХАУ-д хонь, үхрийн мах гаргах ажлын бэлтгэлийг хангаж байна гэлээ.  

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Улсын болон орон нутгийн авто зам дагуу оршдог томоохон зам давааг засч хаалт даланг шинэчлэх, халтиргаа, гулгаа үүссэн үед элс асгах ажилд орон нутгийн удирдлагууд хяналт тавьж аймгуудын АЗЗА нартай хамтран ажиллах, зарим аймгууд руу шинээр тавигдсан засмал зам эхний өвөлдөө гулгаа мэдрэгдэхгүй мөстдөг тул хүн, ачаа тээврийн компаниуд, хувь хүмүүст анхааралж сануулга өгөх, дулааны бэлтгэл ажилд анхаарч нүүрс, түлшний нөөц хангамжийг нэмэгдүүлэх, зуншлага тааруу болсон аймгууд бусад аймагруу оторлох асуудал их гарч байгаа тул харилцан бие биедээ найрсаг хандаж өвлийг өнтэй давахад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%