Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа Даланзадгад
сумын иргэд,
хөдөлмөрчдөд өнгөрсөн гурван жилийн ажлаа тайлагналаа.
Өмнөговь
аймгийг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг тайлагнах
ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Б.Бадраа Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчидтэй
өнөөдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзалт хийлээ.
Тус
уулзалтанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун, Засаг дарга
Б.Бадраа, орон нутгийн
өмчит “Тавантолгой” ХК-ийн
захирал Р.Сэддорж, Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Улам-Өрнөх
болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс,
агентлагийн дарга нар мөн
Даланзадгад сумын найман багийн иргэд, төрийн албан хаагчид оролцсон томоохон
уулзалт боллоо.
Энэ
удаагийн уулзалтаар аймгийн Засаг дарга Б.Бадраа 2 дахь
бүрэн эрхийн хугацааны гурван жилийн ажлаа тайлагнаж, салбаруудад хийгдсэн
бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа танилцууллаа.
Энэ
үеэр иргэдээс санал гомдлыг бичгээр болон шууд хүлээж аван зохих хэлтэс,
агентлагийн дарга нараас тодруулга авч, асуудлыг шийдвэрлэх, хэлэлцэх замаар
ажилласан юм. Хурлын төгсгөлд хөдөлмөрчдөөс саналыг бичгээр хүлээж аван
холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудад хүргүүлэн шийдвэрлэж ажиллахаар болж тус
уулзалт өндөрлөсөн юм.