Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖ МУУ БАЙНА

2015-11-09

Цэцэрлэг хотын явган хүний зам, олон нийтийн байгууллагуудын үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байгаа эсэхэд аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбоо, сайн дурынхан хамтран үнэлгээ хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор үйлчлүүлдэг Эрдэнэбулган сумын 17-н үйлчилгээний байгууллага болон хотын төв хэсэгт байх 8,5 км явган хүний замд үнэлгээ хийжээ.
үүнээс 2-р сургууль, Спортын төрөлжсөн сургууль Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй зорчих налуу замыг стандартын дагуу хийсэн байна. Харин аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын үйлчилгээ тус иргэдэд хүртээмжгүй байсан ажээ. Эдгээр байгууллагуудын зарим нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан шатыг хийсэн байгаа боловч яг стандартын дагуу бус болохоор иргэд гарч ороход хүндрэл учирдаг байна.
Үнэлгээнд хамрагдсан байгууллагын 3 хувь нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг стандартын дагуу хийсэн, 13 хувь нь налуу зам хийсэн боловч стандартын шаардлага хангаагүй харин огт хийгээгүй 3 байгууллага байжээ. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 20 % нь маш сайн, 15 % нь дунд, 30 % нь муу гэж дүгнэгдсэн байна. Тодруулбал тэргэнцэртэй хүн орох хаалга, хонгилын өргөний стандарт боломжийн ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүсчлэл, ариун цэврийн өрөөний стандарт хангалтгүй байсан аж. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хана дагасан бариул, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг тэмдэглэгээ байдаггүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%