Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАНА

2015-11-10

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт даалгасан байна. 

Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, гадаадын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай яриа хэлэлцээ хийдэг, гэрээ байгуулдаг байдлыг нэгдсэн зохицуулалтад оруулж, гадаад бодлогыг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэхэд энэ журам чиглэсэн юм.

Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар явуулснаар гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзсэн байна.

Цаашид орон нутгийн албан тушаалтнууд гадаад харилцааны асуудлаар дээрх журмыг чанд баримтлан хууль тогтоомжийн дагуу ажиллахын зэрэгцээ хууль тогтомжид үл нийцүүлэн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авах нь зүйтэй байгааг анхааруулсан албан бичиг Монгол улсын Гадаад хэргийн яамнаас ирсэн байна. 

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас дээрх анхааруулгыг нийт сум, агентлагуудад мэдэгдэж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4088
2774 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%