Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ ЭРХЗҮЙ НЬ БҮРДЭЭГҮЙ, НОТЛОХ БАРИМТГҮЙ АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭГДЭХГҮЙ БАЙНА

2015-11-10

“Өргөдөл гомдлын хороо”-нд иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 20 хувь шийдвэрлэгдэхгүй байгаа билээ. Үүнээс заримыг доор дурьдая.

 Иргэдийн гомдол гаргадаг нэг асуудал нь банкнаас зээл авах гэхлээр өмнөх зээлийг заавал хаалгуулах шаардлага тавьдаг асуудал гэнэ. Энэ нь олон иргэдийг санхүүгийн хүндрэлд оруулж байгаа ч шийдэгдээгүй байна. Аймгийн Монгол Банкинд хандсан ч ямар нэгэн хариу ирүүлээгүй гэнэ. Түүнчлэн нийтийн тээврийн асуудал, нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд гардаг хүндрэл, дэлгүүрүүдийн тамхийг хурааж байгаа зэрэг асуудлууд  шийдэгдээгүй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн групп тогтоодог буюу эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын гишүүд нь  иргэдээс хонь, мал авч байж группт оруулдаг. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэсэн гомдол багагүй байдаг гэнэ. Өргөдлийн дагуу иргэдтэй уулзахад баримтаар нотлохоос эмээж байна, группээс хасагдана гэдэг учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй байсаар байна.

Мөн Эрдэнэбулган сумын 7-р багийн айл өрхүүдийн хашаанд зарим газарт хөрсний ус нэвчин гарч ирж байгаатай холбоотой далан бариулах хүсэлтэй байна гэсэн хүсэлтүүд ирсэн байна.

Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын голын дагуух айлуудын хашаанаас хөрсний ус гарч байшинд нь суулт өгсөн талаар таван өрхөөс гомдол ирсний дагуу газар дээр нь очиж судлаад Эрдэнэбулган сумын Засаг даргад хандаж, тэдгээр айлуудад газар олгуулсан боловч иргэдийн эд хөрөнгөний гомдлын асуудал шийдвэрлэгдээгүй үлджээ.

Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон баасан гарагийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт ирсэн асуудлаар аймгийн Засаг даргад хандсан боловч шийдээгүй байна. Эдгээр асуудлуудын зарим нь хууль эрхзүй нь бүрдээгүй, цаг хугацаа их шаардагдах, мөн нотлох баримт дутмагаас шийдвэрлэгдэхгүй удах тохиолдол байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%