Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн даатгал

2015-11-16

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр 2015 оны эхний 10 сард НДШ-ийн орлого 11.9 тэрбум 7 болж төлөвлөгөө 81.75 хувь болж, төлөвлөгөөг 10 сум 2.36-19.07 хувиар давуулан биелүүлж, Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баянжаргалан, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Лүн, Сүмбэр, Угтаал, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Зуунмод сумд 3.63-56.04 хувиар тасалдууллаа. Сайн дурын НДШ-ийн орлого 175.3 сая 7 болж төлөвлөгөөг бүх сум 15.86-27.98 хувиар тасалдууллаа.

Тэтгэвэр, тэтгэмжид 30.6 тэрбум 7 зарцуулж, олголт 100.0 хувь боллоо. Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн 80.3 хувийг өндөр настны, 10.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.9 хувийг тэжээгчээ алдсаны, 5.3 хувийг цэргийн тэтгэвэрт тус бүр зарцуулжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгосон дундаж тэтгэвэр 272000 7 боллоо.

Нийгмийн даатгалын нийт зарлагын 33.73 хувийг орлогоороо бүрдүүлснээс тэтгэврийн даатгалын сангийн 23.54%; тэтгэмжийн даатгалын сангийн 99.91%; эрүүл мэндийн даатгалын сангийн 91.57%; үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн 125.50%; ажилгүйдлийн даатгалын сангийн 140.66%-ийг тус бүр бүрдүүлжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%