Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн халамжийн мэдээлэл

2015-11-16

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 10 сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 51938 хүнд олгож, 8.6 тэрбум ?-ийг зарцуулсан 2014    оны мөн үеэс хүний тоо 5.2 хувь 2587 хүнээр өсч, зарцуулсан мөнгөний хэмжээ 5.7 хувь 471.6 сая төгрөгөөр өслөө.

Нийгмийн халамжийн дундаж тэтгэвэр 107950 ? болжээ. Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн 32.1 хувийг хүүхдийн хөгжил сангийн мөнгө; 27.5 хувийг халамжийн тэтгэвэр; 10.1 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж; 7.4 хувийг төрөл бүрийн нөхцөлт мөнгөн тусламж; 2.5 хувийг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж; 5.0 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллын хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт, тусламж 1.0 хувийг алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламжид тус бүр зарцуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%