Өмнөговь аймгийн сумдын багуудын 2015 оны дөрөвдүгээр
улирлын Иргэдийн Нийтийн хурал 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сумдын баг,
багийн төвүүдэд хуралдаж байгаа ба 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны
өдрүүдэд Цогт-Овоо сумын багийн Иргэдийн Нийтийн хуралд Цогт-Овоо сумаас аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,
Тэргүүлэгч Р.Сэддоржоор ахлуулсан баг, ажлын хэсэг ажиллалаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын дэргэдэх
тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Х.Түвшин, аймгийн Эрүүл
мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Өнөржаргал, Хүнс, Хөдөө аж
ахуйн газрын бэлчээр, усны асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнхчулуун, Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Э.Бөхбат нар оролцож
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид, болон Засаг дарга түүний Тамгын
газрын ажлын мэдээлэл болон бусад хэлтэс, агентлагуудын цаг үеийн болон
хийгдсэн ажлын мэдээ мэдээллийг өгч, цаг үеийн асуудлаар иргэдтэй ярилцаж, иргэд малчдын гэрээр зочилж өвөлжилтийн бэлтгэл байдал танилцлаа.