Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭСИЙН ДАРГА Ц.САМДАНТАЙ ЯРИЛЦЛАА

2015-11-10

Аймгийн Статистикийн хэлтэс сар болгон аймгийн нийгэм эдийн засгийн мэдээллийг хийдэг билээ. Энэ удаад Статистикийн дарга Ц.Самдан орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 11 сарын мэдээллээ хийж байхтай бид таарлаа. Ц.Самдан даргаас 11 сарын байдлаар аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын  талаар асууж тодрууллаа.
Эрүүл мэндийн байгууллагаар ер нь өнөөдрийн байдлаар хичнээн хүн үйлчлүүлсэн байна вэ? Төрөлт, нас баралтын талаар мэдээлэл өгөөч?

Эмнэлгийн байгууллагууд 511 ор, амбулаторийн 103 их эмчтэйгээр хүн амд үйлчилж давхардсан тоогоор 235,0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 96,0 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж  15,8  мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна.

Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 99.2 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Жаргалант, Батцэнгэл,  Өлзийт, Цэнхэр сумд 100.0 хувь хамруулсан байна.

          Оны эхний 10 сарын байдлаар  1714 эхээс 1725 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  6.7 хувиар буюу 124 хүүхдээр бага байна.

Хүн амын нас баралт 409 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  46 тохиолдлоор буюу 12,6  хувиар их байна. Мянган хүнд ноогдох төрөлт  18,5, нас баралт 4,4 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 14,1 промил байна. Нэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7 гарч мянган амьд төрөлтөд 4.1 ноогдож өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 тохиолдлоор багассан  байна.

Нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 26 гарч мянган амьд төрөлтөд 15.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 тохиолдлоор нэмэгдсэн  байна.

Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 52 нь буюу 485 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байгаа бөгөөд Эрдэнэбулган(101), Ихтамир (65), Тариат (141), Цэнхэр (55) сумдад аймгийн дунджаас дээгүүр бусад сумдад аймгийн дунджаас доогуур байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 5.6 хувь нь гепатит, 4,1 хувь нь салхин цэцгээр, 38,8 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 10,1 хувь нь сүрьеэгээр, улаан бурханаар 18,4 хувь нь, 23,0 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Өнгөрсөн оны мөн үеээс халдварт өвчний гаралт 7,1 хувиар нэмэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд ажил идэвхтэй хайж байгаа иргэд хичнээн байна вэ? Ажилгүйдлын түвшин урьд оныхоос ямар байна вэ?

11 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1258 ажилгүй хүн байгаагийн 45,9 хувь нь буюу 578 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 215 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 18,1 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 97,9 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 178 нь дээд, 72 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 863 нь бүрэн болон бүрэн бус дунд, 119 нь бага боловсролтой хүмүүс байна. Мөн нийт ажилгүйчүүдийн 44.1 хувь нь буюу 555 хүн  нь 16-34 насны залуучууд, 55,9 хувь буюу 703 хүн нь 35-60 насны хүмүүс байна.

           10 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 276 хүн шинээр бүртгүүлж, 123 хүн ажил идэвхитэй хайхаа больсноос идэвхигүй болж , 73 хүн ажилд зуучлуулан орсон байна.     

          11 дүгээр сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 985 ажлын байр шинээр бий болгосон байна. Шинэ ажлын байрыг сумдаар авч үзвэл Эрдэнэбулган сум 403 ажлын байрыг, Жаргалант, Өгийнуур, Цахир, Хайрхан, Тариат, Хангай сумд 51- 87 ажлын байрыг, Батцэнгэл, Ихтамир, Өлзийт, Хашаат, Хотонт сумд 21-44 ажлын байрыг,Чулуут,Цэцэрлэг, Булган, Цэнхэр, Өндөрулаан сумд 10-17 ажлын Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумд 3-5 ажлын байрыг бий болгосон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 4574,5 сая төгрөгөөр өссөн байна. Энэ юутай холбоотой гэж үзэж байна вэ?

Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 10 сард 32,9 тэрбум төг, зарлага 33,2 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 4574,5 сая төг буюу 16,1 хувь, зарлага 4233,9 сая төг буюу 14,6 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 4574,5 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 11,9 хувиар,  тэтгэмжийн даатгалын сангийн орлого 80,0 хувиар,  эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 34,4 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 57,5 хувиар. ҮОМШӨ-ний даатгалыг сангийн орлого 21,8 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

 Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 14,6 хувиар өсөхөд тэтгэврийн,тэтгэмжийн болон эрүүл мэндийн даатгалын сангууд өссөн нь голлон нөлөөлөв.

         11 дүгээр сарын 1-ний байдлаар нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас  давхардсан тоогоор 24,6 мянган хүнд 7884,2 сая төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт тусламж, хишиг олгосон байна. Нийгмийн халамж үйлчилгээгээр олгосон нийт мөнгөний 60,2 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгосон халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт,  39,8 хувийг улсын төсвөөс олгосон тэтгэмж тусламж эзэлж байна.

         Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 54,6 хувийг халамжийн тэтгэврээр, 26.0 хувийг нөхцөлт мөнгөн тэтгэмжээр, 19,4 хувийг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон болон хүнс тэжээлийн хөнгөлөлт тусламжид зарцуулж байна. 

Төсвийн орлогыг 123,8 хувиар давуулан биелүүлсэн нь сайхан мэдээ байна. Ямар төрлийн орлогоор төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бэ?

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2015 оны эхний 10 сард аймгийн төсөвт 15025,6 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 16238,0 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 108,1 хувиар  биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5098,8 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6311,2 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 123,8 хувиар  биелүүллээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг  Ихтамир, Хангай, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Хотонт,  Цэнхэр, Булган, Эрдэнэбулган сумд 100,5  хувиас 10,1 дахин биелүүлсэн байна. Харин Чулуут, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Өлзийт, Цахир  сумд төлөвлөгөөг 0,7 – 28,5 хувиар биелүүлээгүй байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл өмчийн татвар, АТӨЯХ-ийн татвар, байгалийн ургамал ашигласны орлого, ус рашааны төлбөр, газрын төлбөр, тэмдэгтийн хураамж, газрын дуудлага худалдааны орлого, хог хаягдлын хураамжийн төлөвлөгөөг 103,7 хувиас 293,6 дахин  биелүүллээ. Харин хүн амын орлогын татвар, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар, орлогыг тодорхойлох боломжгүй иргэний татвар, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын ьаьвар, ойгоос мод түлээ ашигласны болон агнуурын нөөц ашигласны төлбөр, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, татварын бус орлогын төлөвлөгөөг 4.6 – 42,9 хувиар биелүүлээгүй байна.

Аймгийн төсвийн орлогын 61,1  хувийг тусламжийн орлогоор, 19,8 хувийг орлогын албан татвараар, 1,0 хувийг өмчийн татвараар, 1.3 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 13,4 хувийг бусад албан татвараар, 2.6 хувийг татварын бус орлогоор, 0.8 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 178,6 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 541,1 сая төгрөг, онцгой албан татвараар 31,2 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 20,2 сая төгрөг бүгд 771,1 сая төгрөгийг шилжүүлж төлөвлөгөөг 77,3 хувиар биелүүллээ.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 46 тэрбум 820,0 сая төгрөг байгаагийн 51,6 хувийг цалин хөлсөнд, 5.6 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 42,8 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ. Эдийн засгийн салбараар харвал 41,7 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд, 48,2 хувийг боловсролын салбарт, 9,4 хувийг эрүүл мэндийн салбарт, 0.4 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0.3 хувийг бусад салбарт зарцууллаа.

         

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%