Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЧУУЛГАН БОЛНО

2015-11-10

2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулганаа хийхээр тов тогтон бэлтгэл ажилдаа орлоо. Тус чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж тэднийхээ саналд тулгуурлан хөтөлбөрөө амьдрал ойр, амьд болгон батлах юм байна. Чуулганаас батлагдсан хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл болон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хөтөлбөрийн төслийг бэлтгэх ажилдаа ороод байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%