Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан хотын 20 дахь хүндэт иргэн шагналаа хүлээн авав

2015-11-19

   2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Дархан хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж Дархан сумын 11 дүгээр багийн иргэн, ахмад настан Т.Базарсүрэнг аймгийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөх асуудлыг хэлэлцэн батласан юм.  

   Энэ дагуу Дархан хотын 20 дахь “Хүндэт иргэн”-д цол тэмдэгийг нь гардуулах үйл ажиллагааг өчигдөр /2015.11.18/ зохион байгууллаа.  

    Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нар хүндэтгэн гардуулж, Дархан хотынхоо 20 дахь хүндэт иргэнд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

   Дашрамд мэдээллэхэд: 1965 оны 10 дугаар 17-ны өдөр Дархан хотын Хүндэт иргэн цол хүндэтгэлийн тэмдэг олгож байх шийдвэрийг гаргасан байна. 2014 оны байдлаар нийт 19 хүнийг Дархан хотын хүндэт иргэнээр өргөмжилөөд байсан. Хамгийн сүүлд буюу 2014 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын депутатаар 2 удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдож, ИТХ-ын даргаар тасралтгүй 12 жил ажиллан Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын даргаар ажиллаж байсан Лувсандоржийн Гүнчинг аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнасан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%