Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Албан тушаалаа бататгаж, цалингаа нэмүүлэх 10 алхам

2015-11-20

JJ DiGeronimo хэмээх бизнесийг амжилттай хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд албан тушаалаа бататгаж, бизнестээ өсч хөгжих 10 чухал алхмыг зөвлөжээ. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд Майкрософт компаний гүйцэтгэх захирал Сатя Наделла “ компаний амжилтын төлөө ямар нэгэн нэмэлт зүйл хийгээгүй л бол цалингаа нэмэхийг хүсэх хэрэггүй” гэсэн маргаантай нэгэн тайлбарыг хэлсэн юм.

 DiGeronimo компаний ерөнхийлөгч, зорилготой эмэгтэй маань албан тушаал ахих дараах алхмуудыг зөвлөсөн юм.

10 алхам :

  1. Бодитой бай: Ажиллаж байгаа салбараа ойлгож, таньж мэд. Ямар нэг үнэ цэнэтэй санаа хөгжүүл. Дараа нь цалин асуу. Цалин ажиллаж байгаа хот, байршлаас хамаараад өөр өөр байх нь бий.
  2. Компаний бодлогыг таньж мэд: Зарим компаниуд жилд нэг удаа цалин нэмдэг.
  3. Компаний нөхцөл байдлыг таньж мэд: Компани тань цалин нэмж, дэмжлэг үзүүлэх боломжтой юу?
  4. Яриа өрнүүлэх цаг төлөвлө:Үүнийг шахалт, шаардлагаар бүү хийгээрэй.
  5. Өөрийн хүсэлтийг бататгах: Компанийг мөнгө олоход тусалсан эсвэл мөнгө хэмнэхэд тусалсан зэрэг бизнесийн жишээ баримтаар өөрийн хүсэлтээ бататга.
  6. Өөрийгөө сайн илэрхийл. Та өөрийгөө мэргэжлийн хувьд борлуулж байгаа учраас мэргэжлийн байдлаар өөрийгөө сайн илэрхийлж сур.
  7. Тулган шаардлагаас зайлсхий: Сэтгэл хөдлөлөө багасгаж, үр дүнд суурилсан жишээ баримт ашигла.
  8. Асуугаад хүлээ: Боруулалалтын сайн ажилтны хувьд зарим үед чимээгүй байх нь дээр. Чухал асуулт асуусны дараа чимээгүй байгаарай.
  9. Төлөвлөгөө гарга: Хариу нь ямар байхаас үл хамааран дараачийн алхмаа таньж мэдэн хаанаас хаа хүрэх гэж байгаагаа төлөвлө.
  10. Хэрэв тэд “тийм” гэж хэлбэл: Цалингийн нэмэгдлийг хэзээ, хэрхэн авахаа мэдэж ав.

Хэрэв тэд “үгүй” гэж хэлбэл: Яагаад гэдгийг нь асуугаад цалингаа нэмүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байгааг асуу.

Эцэст нь: Даргадаа цаг зав гаргасанд нь талархаад бичгээр талархал илэрхийл.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%