Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлье сэдэвт сургалт зохион байгуулагдав

2015-11-23

                                           2015 оны 11 дүгээр сарын 19
          Сумын иргэний танхимын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд нийгмийн халамжийн мэргэжилтэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн тухай хуулийг сурталчлан таниулах сургалтыг зохион байгууллаа. Мөн  сумын Засаг даргын баталсан "хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлж чадавхижуулъя" аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Тус суманд хөгжлийн бэрхшээлтэй 86 иргэн байдгаас сургалтанд 19 иргэн хамрагдсан байна. Ажлын төлөвлөгөө:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлж чадавхижуулах сургалт
2. Сумын ЭМТөвтэй хамтран нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулж нөхөн сэргээлт, дасгал хөдөлгөөн хийлгэх, сургалт өдөрлөг зохион байгуулах
3. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг томоохон ААН, компаниудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал хүргүүлэх
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан суугаа гар бөмбөгийн тэмцээн зохиож, биеийн тамирын сорил авах
5. Протез, ортопедийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн судалгаа гаргаж захиалга өгөх
6. Сайн дурын нийгмийн ажлын талаар туршлагатай баг бүрдүүлэх зорилгоор ЗДТГ-тай хамтран нийгмийн ажилтнууд болон нийгмийн идэвхтэй хүмүүнлэг иргэдийг хамруулсан уулзалт, ярилцлага зохион байгуулж баг бүрдүүлэн ажиллах
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн" Бэрхшээлгүй амьдралын төлөө хамтдаа" урлагийн тоглолт
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Биндэр, Хурх, Өмнөдэлгэр сумдтай хамтран өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
           Мөн ЕБС-ийн насан туршийн боловсролын арга зүйч Ж.Дамба "Насан туршийн боловсролын талаар баримтлах бодлого" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
       Сумын хэмжээнд нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг нийт 65 иргэн байдаг бөгөөд тэдний төлөөлөл болон хүрэлцэн ирсэн иргэдэд нийгмийн даатгалын хуулийн талаар болон хог хаягдлын хууль, татварын хуулийг сурталчлах ажлуудыг зохион байгуулсан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%