Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба харилцан туршлага солилцлоо

2015-11-23

      Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд зочилж туршлага солилцлоо. 
     Тус үйл ажиллагааны үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Боргио Хан-Уул дүүргийн зочдыг хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагаа, Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. 
     ИТХ-ын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга Б.Эрдэнэхуяг, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань, Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар хэлтсүүдийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. 
     Мөн дүүргийн Иргэний танхим болон нэг цонхны үйлчилгээний талаар танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%