Хүүхдийн эрхийн өдөр, хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг сумын ХХХБагаас сургалт сурталчилгааны 10 хоногийн ажлыг зохион байгууллаа.
2015 оны 11 сарын 16 өдөр 1-8-р ангийн нийт эцэг эхчүүдэд “Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоо”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “ХЭК”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн мэдээллийг хийлээ. Мөн 2-8-р ангийн суралцагчдад “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “ХЭК” сургалт болон ”Хүүхдийн эрх, үүрэг” видео хичээл үзүүлж,ярилцлаа
СБС-ийн 1-5-р ангийн сурагчдын дунд “Хүүхдийн эрх, үүрэг ба байгаль хамгаалал сэдвээр гар зургийн уралдаан зарлаж 1-р байранд 3а ангийн сурагч А.Сарантуяа, 2-р байранд 4а ангийн сурагч Ц.Дөлгөөн, 3-р байранд 5а ангийн сурагч Ю.Дөлгөөн нар тус тус шалгарлаа.
СБС-ийн 6-8-р ангийн сурагчдын дунд “Гэр бүл-хүүхдийн эрх” сэдвээр Дэвжээ тэмцээн зохион байгуулж Б.Сорцэцэг багштай “Хүүхдээ сонсъё” баг 1-р байр, Д.Гэрэлмаа багштай “Бид Монголын ирээдүй” баг 2-р байр, С.Даваажаргал багштай “Эрх үүрэг” баг 3-р байрыг тус тус эзэллээ.Сумын байгаль орчны байцаагч Д.Эрдэнэбат, Байгаль орчны улсын байцаагч Д.Шижирбаяр, НХҮ-ий мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар хамтран ажиллаж шагналыг байгаль хамгаалах сангаас санхүүжүүллээ