Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Монгол хувцасаараа гоёцгооё"

2015-11-24

   Монгол үндэсний хувцасаа сурталчилах, зөв бүрэн өмсөх түүнтэй холбоотой зан заншлаа сэргээхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Монгол хувцасаараа гоёцгооё" өдөрлөгийг Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос DBS TV тэй хамтран зохион байгууллаа.

     Өдөрлөгт АЭХ-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл болон анхан шатны зөвлөлийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарын нийт 7 баг оролцож, 3 төрлөөр өрсөлдлөө. Энэхүү үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай оролцсон багуудаас:
1-р байранд Б.Батцэцэг даргатай Дархан - Ус суваг ХК -ийн ЭЗ-ийн Чандмань гоо баг
2-р байрандЛ.Ганцэцэг даргатай ДДС -ТӨХК, Я.Ганхуяг даргатай ДДЦС ТӨХК-ийн ЭЗ-ийн хамтарсан "Монгол туургатан" баг
3-р байранд Н.Уранчимэг ахлагчтай Дархан сумын 1,2,3,5,Өргөө багийн ЭЗ-ийн "Монголжин" баг -ууд тус тус шалгарлаа.
Аймгийн Эмгэтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Түвшинжаргал нийт оролцсон эмэгтэйчүүддээ баяр хүргэж, хамгийн шилдэг үзэмчин үндэстний хувцас урласан Б.Сарантуяад өөрийн гарын бэлэгээ гардуулж ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%