Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон улсын дугуйн аялалын маршрут Дорнод аймгаар .

2015-11-24

Олон улсын дугуйн аялалын маршрут Дорнод аймгаар .

Монгол, Хятад, Орос улсын “Цайны зам” олон улсын төслийн хүрээнд “Тал нутгаа хайрлан хамгаалая-Эрүүл агаар” уриан дор явагдах “4+2-Авто-Дугуй”-н аялал 09 сарын 16- 09сарын 25-ны хугацаанд зохион байгуулагдахаар болсон байна. 
Монгол, Хятадын дугуй сонирхогчдын "4+2 Авто-дугуй" аялал Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын ивээл дээр дор Дорнод аймгийн нутаг дэвсгэрээр 09 сарын 19-21ний өдрүүдэд дайран өнгөрч үргэлжлэх бөгөөд энэхүү аялал нь Бээжин-Тунлио-Улаан хот-Рашаант-Хайлаар-Манжуур-АлтанЭм ээл-Чойбалсан-Ыуйр нуур-Халх гол - Бээжин гэсэн маршрутаар нийтдээ 4800 км замыг туулснаар өндөрлөнө. 
“Унадаг дугуй сонирхогчдын групп Дорнод аймаг” ТББ-ын дугуйчидтай, Бээжингийн дугуй сонирхогчид хамтран 08 сарын 12-14 өдрүүдэд туршилтын жийлтийг хийж Чойбалсан хот дахь аялах дугуйн маршрутыг гаргасан. 
Энэхүү аялал нь Чойбалсан хотод 2016 оны 09 сарын 20 өдөр 10.00 цагт Монгол дайчдын хөшөөний дэргэдээс нээлтээ хийж төв замаар нисэх буудал хүртэл аялаад тэндээсээ Найрамдал парк руу жийж хүрснээр тухайн өдрийн аялал дуусна. Монгол, Хятадын дугуйчдын найрамдалын нөхөрсөг авто дугуй хамтарсан арга хэмжээ 09 сарын 21 нд Халхгол Буйрын чиглэлд үргэлжилнэ.
"4+2 Авто-дугуй" аялал Монголд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1492
586 / 39%
472 / 32%
211 / 14%
223 / 15%