Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАГДЛАА

2015-11-25

Архангай аймгийн орон нутгийн өмчит байгууллагуудын бүртгэлд байсан дараах хөрөнгүүдийг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэв.

Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Цагааннуур багийн бага сургуулийн хичээлийн байрны барилгыг, Дотуур байрны гал тогооны өргөтгөлийн барилгыг, тус сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Цагааннуур багийн Конторын барилгыг, Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Халуун усны барилгыг тус тус нийтийн дуудлагын худалдаагаар худалдаж үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасах шийдвэр гарсан байна.

Үнэ тогтоох комиссын хурлаас Тариат сумын Цагааннуур багийн бага сургуулийн хичээлийн байрны барилгыг худалдах нийтийн дуудлагын худалдааны доод үнийг 13,0 сая төгрөг, Дотуур байрны гал тогооны өргөтгөлийн барилгыг 3,0 сая төгрөг, багийн төвийн Конторын барилгыг 3,0 сая төгрөг, Жаргалант сумын Халуун усны барилгыг 2,5 сая төгрөгөөр тус тус тогтоон санал ирүүлснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн үнийг саналыг дэмжин батласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%