Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-11-25

      Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, 8 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний  жилийн эцсийн биелэлтийн тухай”, "Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.06.20-ны №41 дүгээр тогтоолоор батлагдсан "Хүүхдийн хууль зүйн хороо”-ны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "ГХУСАЗЗ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай", "Тогтоолууд хүчингүй болгох тухай", "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай", "Хуралдааны тов зарлах тухай", "Ажлын хэсэг байгуулах тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%