Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН САЙЖИРНА

2015-11-25

Эрдэнэбулган сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгодог 13 цэцэрлэгийн үйл ажиллагааг иргэд онооны картаар үнэлэх юм байна. Эрдэнэбулган сумын ЗДТГ-с зохион байгуулж буй тус ажил 11, 12-р сард гурван үе шаттайгаар хэрэгжих ба иргэд өөрсдөө удирдан зохион байгуулж, хяналт тавина. Энэ ажилд иргэд идэвхтэй оролцож байгаа ба цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүдийн арваас дээш хувийг хамруулж санал авсан байх шаардлагатай юм байна.

Тодруулбал цэцэрлэг тус бүр дээр эцэг эхчүүдээс бүрдсэн үнэлгээний баг гарсан бөгөөд тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаа, үйлчилгээнд үнэлгээ өгч өөрсдийн хүссэн үйлчилгээг авах, хүүхдийнхээ сурч хүмүүжих таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх ажээ. Тухайн цэцэрлэг дээр нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай, иргэдээс хамгийн олон санал авсан асуудлуудыг байгууллагатай нь хамтран төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх гэнэ. Иргэдийн онооны картаар төрийн үйлчилгээг үнэлэх аргачлалыг өнгөрсөн жил Ирээдүй цогцолбор сургууль дээр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Төрийн үйлчилгээг иргэд үнэлэх, оноо өгөх, ингэснээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх давуу талтай юм байна. Төр өөрийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөхөөс илүү иргэд төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд үнэлэлт өгдөг болсноор хариуцлага тооцдог байх чухал ач холбогдолтой ажээ. Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Азийн сан дээрх төслийг нийслэл, таван аймаг, 17 сум, хороодыг загвар болгон сонгож хэрэгжүүлсэн байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%