Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймаг сумын хурлын Төлөөлөгчид инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай зөвлөлдөж байна

2015-11-26

  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг /2015.11.26/-ны өдөр зохион байгуулав.

  Энэ удаагийн зөвлөгөөнөөр ус, дулаан, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээний байгууллагуудын тулгамдсан асуудлуудаар мэдээлэл өглөө. 


СТАНЦЫН ӨРГӨТГӨЖ ШИНЭЧЛЭХЭД
ГАЗРЫН АСУУДЛЫГ
 ШИЙДЭХ ШААРДЛАГАТАЙ


  ДДЦС ТӨХК-ийн Ерөнхий инженер Г.Туяахүү компанийнхаа өргөтгөл шинэчлэлт хийх газрын асуудлыг танилцууллаа. Станц өнөөдрийн байдлаар 4 зуух, 3 машинаар цахилгаан эрчим хүчний 33-34 мВт-н ачаалалтай, дулааны эрчим хүчиндээ 2500-2600 тонн цаг усыг 90-100 хэмээр халаан Дархан хотыг дулаанжуулалт болон хэрэгцээний халуун усаар хангаж ажиллаж байна. 

  Дархан хотыг дулаан, цахилгаанаар тасралтгүй  найдвартай хангах, компани зах зээлийн зарчимаар бусад станцтай өрөлдөхүйц болох үр ашигтай ажиллая гэвэл хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. 

   Тус станцыг өргөтгөсөнөөр  Монгол улсын хэмжээнд өссөн нэмэгдэж байгаа Цахилгаан эрчим хүчний хэрэглээний  тодорхой хэсгийг хангах,  Дархан-Уул аймаг нь Монгол улсын хэмжээнд төвийн бүсийн тулгуур  төв болон  хүн ам нь өсч, үйлдвэрүүд шинээр баригдаж  цахилгаан, дулааны хэрэглээ  ихэсч байгааг бүрэн хангах  боломжтой болно гэж үзэж байна. 

    200 мВт-р өргөтгөх урьдчилсан ТЭЗҮ-н тооцоо, судалгааг янз бүрийн хувилбараар  хийлгэхээр   3 компанитай  ярилцаж, урьдчилсан байдлаар тооцоо  судалгаагаа ирүүлж мэргэжилтэнгүүдээ ажиллуулсан байна. Энд ажилласан мэргэжилтнүүд нь  нүүрс нөөцлөх талбай,   өргөтгөлийн ажлын бараа  материал буулгах угсрах талбай хангалтгүй байгаад анхаарахыг сануулсан байна. Дээрх компаниудаас ирүүлсэн мэдээллийн дагуу  судалж үзээд тодорхой газруудыг  эзэмшүүлэх талаар аймгийн удирдлагуудад саналаа хүргүүлсэн байна. 


ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСЫГ ЗӨРЧИН БАРИГДСАН 34 ОБЪЕКТЫГ
ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАВ


  “ДДС” ТӨХК-ийн хамгаалалтын бүс зөрчигдөж байгаа тухай тус компанийн ИА-ны дарга Б.Хүрэлтогоо танилцуулсан юм. 

  Дархан-Уул аймгийн хот байгуулалтын газар болон газрын албаны мэдээллийн сан дахь инженерийн байгууламжийн схем зураг нь баяжилт хийгдээгүй, зөрүүтэй байдаг, аж ахуйн нэгж иргэдэд олгосон газар нь шугамын хамгаалалтын зурвастай давхцаж олгогддог. Хамгаалалтын зурвас зөрчсөн газруудад  ЭХ-ний тухай хуулийн 33-р зүйлийн 1-р зүйлд заасан дулааны шугамын хамгаалалтын зурвас зөрчигдөж байгаа талаар байгууллагын албан бичиг,  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт гаргуулж өгдөг ч газар олголтын захирамжтай байдгаас бидний шаардлагыг хүлээн авдаггүй. “ДДС” ТӨХК-ийн зүгээс хамгаалалтын зурвасыг чөлөөлөх арга хэмжээ зохион байгуулж ажилладаг ч, зарим хэрэглэгчийн газрын захирамж гарсан байдаг учир мухардалд ордог байна. Жишээлбэл: Дамжуулах сүлжээний К70-аас К71 хүртэлх Ф350 мм-ийн голчтой дулааны шугам дээр Эрэл банк авто машины зогсоол барьсан. Дархан сум, 5-р багт, Дамжуулах сүлжээний Ê39- Ê41-èéí ô300 ìì-èéí øóãàì äýýð Мөнх од цацрал ХХК хашаа барьсан. Дархан сум, 14-р баг, 1б байрны дэргэдэх К9-К10 Ф800 мм-ийн төв шугам дээр "Буянтай" эмнэлэгийн авто машины зогсоол баригдсан. К12-К14 Ф700 мм-ийн дамжуулах төв шугам дээр "Компорт" зочид буудлын авто машины зогсоол, монгол гэр баригдсан гээд нийт 34 зөрчил байгаа гэнэ.  Иймд: 

  • Хамгаалалтын зурвас чөлөөлөх  зөрчлийг арилгах талаар холбогдох байгууллагуудтай  хамтран ажиллах
  •  ГХБХБГ-н Дархан-Уул аймгийн газрын албаны мэдээллийн сан дахь дулааны шугамын байрлаж буй байршлыг зөв болгож тогтоох ажлыг зохион байгуулах.
  • ДУА-ийн Захирагчийн албанаас Дулааны шугам дээр болон хамгаалалтын зурвасыг зөрчин баригдсан 34 объектыг чөлөөлүүлэх, хашааг шугмаас зайлуулж барих талаар хэрэглэгч бүрт мэдэгдэл хүргэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зөрчлийг арилгах, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх шат дараалсан ажил зохион байгуулах.
  • Дархан-Уул аймгийн газрын алба газар олгохдоо “ДДС” ТӨХК-иас тодорхойлолт авч байх.
  • Дулааны  шугамд засвар, шинэчлэлт хийх үед хамгаалалтын зурваст байрласан барилга, объектын эзэмшигчээр нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг хийлгүүлж хөрөнгийг 100% гаргуулах шаардлагатай байна гэв.

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГМЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ
28 АЙЛ ӨРХ, 3 АЖ АХУЙН НЭГЖ ЗӨРЧЖЭЭ


  ЦДҮС ТӨХК-иас Төвийн бүсийн салбарын цахилгаан дамжуулах шугмын хамгаалалтын бүсийн тухай мэдээлэл хийж, хамгаалалтын зурвас зөрчсөн аж ахуйн нэгж айл өрхөдийн зөрчилийн талаарх мэдээллийг холбогдох албан газарт албан бичгээр хүргүүлсэн боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тухай ярьлаа. 

   Дархан Уул аймгийн Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ЦДҮС ТӨХК -ийн Төвийн Бүсийн салбарын 110 кВ-ын Дархан, Сүхбаатар ЦДАШ-н хамгаалалтын бүс зөрчсөн нийт 28 айл өрх, 3 аж ахуйн нэгж байна. Тухайлбал: 110 кВ-н Сүхбаатар Агаарын шугмын тулгуур № 22-23-ын хооронд 1 дүгээр багийн Чулуутын № 3-н 5 тоот Одонбаатар, № 3-н 17 тоот Баасан, № 3-н 40 тоот Оюуны хашаа байшин хамгаалалтын зурваст орсон байна. 110 кВ-н Дархан АШ-н тулгуур № 22-23 хооронд   1-р багийн Чулуутын № 1-н 28 тоот Ж.Эрдэнэцогтын хашаа хамгаалалтын зурваст орсон байна. 

   Дархан Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “ÖÄҮÑ” ÒªÕÊ-ийн Төвийн Бүсийн салбарын эзэмшлийн 110, 220 кВ-н ЦДАШ-н хамгаалалтын бүсийг нийт 3-н аж ахуйн нэгж зөрчсөн байна. Үүнд:

  1. Дархан Төмөрлөгийн үйлдвэр 110 кВ-н 113 агаарын шугам тулгуур № 28-29, Үйлдвэр А, Б агаарын шугамын тулгуур № 9-10 хооронд хашаа барьж хамгаалалтын зурвас зөрчсөн. 
  2. “Дархан Ус суваг” ХХК нь Дархан хотын цэвэр усны хангамжийн 18-р худагаас үргэлжлүүлэн төрийн тусгай хамгаалалтай торон хашааг 110 кВ-н Орхон агаарын шугам тулгуур № 17, 220 кВ-н 201,202-р агаарын шугамын тулгуур № 12 хооронд барьж хамгаалалтын зурвас зөрчсөн.
  3. “Ган хүдэр Орд” ХХК нь 110 кВ-н Сүхбаатар агаарын шугам тулгуур № 40-41 хооронд хиймэл нуур үүсгэж, 4 метр өндөртэй ус татах хоолой барьж хамгаалалтын зурвас зөрчсөн байна. 

ОРОН СУУЦНЫ ЕРӨНХИЙ ШИТНИЙ ӨРӨӨНД 90 АЙЛ ӨРХ 
АЮУЛТАЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА


  Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууцны  байруудад 186ш цахилгааны шитний өрөө байдгаас 57 цахилгааны шитний өрөө-зоорийн давхарт, 129 цахилгааны шитний өрөө-орон сууцны байрны 1 дүгээр давхарт зориулалтын өрөөнд  байрладаг байна. 

    1 дүгээр давхарт байрладаг 126 цахилгааны шитний өрөөний 90 шитний өрөөнд хүн амьдран сууж, 111 цахилгааны шитний өрөөг агуулах, контор, үйлчилгээ, ААН-ийн  зориулалтаар  ашиглаж байна. Харин цахилгааны шитний 90 өрөөнд хүн амьдран сууж байгаагийн 62 цахилгааны шитний өрөөг аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 32-р тогтоолоор  зориулалтыг нь өөрчлөн иргэдэд хувьчилж  гэрчилгээ  олгосон  байдаг.

 Дархан хотын орон сууцнуудын ерөнхий шитийг хувьчилсан нь засвар үйлчилгээ хийх, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх дуудлага дуудлага барагдуулахад хүндрэлтэй. Ерөнхий шитний өрөөний цахилгаан тоног төхөөрөмжүүд ашиглалтын явцад гэмтэх,  гал гарах аюултай тул  хүний амь нас эрсдэх, гал түймрийн аюул гарч болзошгүй, оршин суугчдын аюулгүй байдал алдагдах, осол аваарь гарах ноцтой  нөхцлийг бүрдүүлж байгааг танилцууллаа. 

  Мөн хуваарилах байгууламж, дэд станц, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас зөрчиж  орон сууц, гэр хашаа барьсан, хашаагаа тэлж сунгасан 165 айл өрх байгаа аж. Цаашид:

  1. Цахилгааны шитний өрөөнд амьдарч байгаа  иргэдийн  амь нас эрсдэх, галын аюул, оршин суугчдын аюулгүй байдал алдагдах, осол аварь гарах ноцтой байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд  Цахилгааны шитний өрөөний хувьчлалыг судлах, эргэн харах.   
  2. Хүний амь нас эрсдэх,  галын  аюултай  байдал   үүсгэхгүйн  тулд Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх ажлыг хамтран  зохион байгуулах
  3. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн  иргэдэд газар болон газрын  гэрчилгээ олгохгүй байх. 
  4. Шинээр газар олгохдоо хамгаалах зурвас зөрчихгүй байх. 
  5. Ерөнхий  төлөвлөгөө хийхдээ шугам сүлжээ барьж байгуулах зурвас газрыг төлөвлөх шаардлагатай байна гэв. 

УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ ХООЛОЙ, ХАМГААЛАЛТЫН БҮСЭД БАРИЛГА БАЙШИН, ХАШАА БАРЬСАН НИЙТ 55 ЗӨРЧИЛ БАЙНА


   “Дархан ус суваг” ХК-иас инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс олон давтамжтай гэмтэл гардаг шугам хоолойн тухай танилцуулж, аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм. 

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар "Дархан-Ус суваг" ХК-ний усан хангамж, ариутгах татуургын шугам хоолой, хамгаалалтын бүсэд барилга байшин, хашаа барьсан нийт 55 зөрчил байна. Үүнд: Усан хангамж-34, ариутгах татуурга-21

Oлон давтамжтай гэмтэл гарч байгаа цэвэр усны шугам хоолойн гэмтлийн хувьд: 

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх шаардлагатай нийт 2800 метр урттай 4 ажил байгаа ба эдгээр шугам хоолойг шинэчилж солих ажил хийгдээгүйн улмаас уг шугам хоолойн гэмтлүүдэд 13648.8 мян/төгрөг зарцуулсан. 
  • Олон давтамжтай хагарч байгаа нийт 1895 метр урттай нэр бүхий 8 газрын шугам хоолойг зайлшгүй шинэчилж солих шаардлагатй байгаа бөгөөд эдгээр шугам хоолойн гэмтлүүдэд 45036.8 мян/төгрөг зарцуулсан. 
  • “Дархан-Ус суваг” ХК нь эдгээр шугам хоолойн гэмтлүүдийг засварлахад 2013-2015 онд нийт 58685.6 мян/төгрөг зарцуулсан байна.

Энэ мэтчлэн ус цахилгаан дулаан зэрэг инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонссоны дараагаар асуулт хариулт өрнөлөө.

Зөвлөгөөнөөс гарсан саналуудыг нэгтгэн, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангаж ажиллахыг аймгийн Захирагчийн ажлын албанд даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%