Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХАНГАЙ АЙМАГТ ХИЙГДСЭН ГЭРЭЭТ АЖЛУУДАД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ ХИЙХ, ҮР ДҮНГ АРХАНГАЙ АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2015-11-30

Улсын хэмжээнд болон архангай аймагт хийгдсэн гэрээт ажлуудад захиалагчийн техникийн хяналт хийх, үр дүнг Архангай аймагт хүлээлгэн өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд манай аймагт ажиллалаа.

Тус бүрэлдэхүүн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гэрээт ажлуудын явц байдалд газар дээр нь хяналт шалгалт хийх, үр дүнг Архангай аймагт буюу хэрэглэгчид хэрэглээгээр шалгасны үндсэн дээр хүлээлгэн өгөх, орон нутгийн тогтвортой хөгжилд ашиглахтай холбогдуулан сургалтыг зохион байгуулах юм байна.

Гео-орон зайн 1:1000 болон 1:100000-ны масштабтай байр зүйн тоон болон хаягийн зургууд, суурин газруудын геологи, хүрээлэн буй орчны тоон зургууд, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнүүд, Кадастрын мэдээллийн сан, Ланд менежер болон газрын биржийн програм хангамжууд, Сервер болон програм хангамж, VPN сүлжээг Архангай аймгийн ГХБХБГ-т хүлээлгэн өгнө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%