Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай эрх зүйн баримт бичгүүдийг гардаж авлаа

2015-11-30

      2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио нар Сэргээн засалт хөгжлийн төвийн дэд дарга Т.Мөнх-Очир, тус төвийн Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга н.Баярбат болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Сэргээн засалт хөгжлийн төвийн дэд дарга Т.Мөнх-Очир Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай эрх зүйн баримт бичгүүдийг албан ёсоор гардуулан өглөө. Үүнд: 

     “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүнийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос гаргасан конвенцийн зөвлөмж”, “Ази, Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны Стратеги” гэсэн баримт бичгүүд багтаж байгаа юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%