Аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийн 14 хүнтэй баг бүрэлдэхүүн /2015.11.24/ Орхон сумын 8 дугаар сургуульд “Зөвлөн туслах” үйл ажиллагаа явууллаа. Тус сургуулийн бага болон суурь боловсролын шинэчлэсэн хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн нэгдсэн төлөвлөгөө, үйл ажиллагаатай танилцан, мэргэжилтэн бүр өөрсдийн судлагдахууны дагуу хичээлүүдэд суун багш нарт зөвлөн туслажээ. “Суурь боловсролын шинэчлэсэн хөтөлбөр”-тэй холбогдуулан 8 дугаар сургуульд багш нар хичээл сайжруулалт хийх, сургалтуудад хамрагдах, сурагч бүрийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.