Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Спорт наадмыг багийн дүнгээр Татварын хэлтэс тэргүүллээ

2015-11-30

     Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн албан хаагчдынхаа дунд жил бүр уламжлан болгон явагддаг дүүргийн Засаг даргын нэрэмжит ширээний теннис, дартс, шатар, гар бөмбөг, боулинг, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрөлт “Спорт наадам”-ыг энэ сарын 14-29 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.           Спорт наадамд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх 48 байгууллагын 15 багийн давхардсан тоогоор 660 төрийн албан хаагч хамрагдсан юм. 
     Тэмцээний 6 төрөлд амжилттай оролцсон баг тамирчдад дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Л.Нармандах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, ЗДТГ-ын дарга Б.Баасанбат болон бусад албаны хүмүүс шагналыг гардуулж өглөө.
     Энэхүү тэмцээний гол зорилго нь төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд оршиж байгаа. Спорт наадмын гар бөмбөг, сагсан бөмбөг гээд багийн төрлүүдэд оролцож байгаа төрийн албан хаагчдын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж, урьд өмнөх онуудаас тамирчдын ур чадвар улам сайжирсан нь шигшээ тоглолтын үеэр болсон “гал гарсан” өрсөлдөөнөөс харж болохоор байлаа. Ингээд спорт тэмцээний дүнг танилцуулъя.
ШИРЭЭНИЙ ТЕННИС:
Эрэгтэй: 1-р байр Эрүүл мэндийн төв Б.Харцага
2-р байр Татварын хэлтэс С.Гомбодорж
3-р байр ЗЦТ, Хөдөлмөрийн хэлтэс У.Дэлгэрхишиг
Эмэгтэй: 1-р байр ЗЦТ, Хөдөлмөрийн хэлтэс Г.Түвшинбаяр 
2-р байр Татварын хэлтэс Г.Оюунтуяа
3-р байр ӨГХА, Статистикийн хэлтэс, ХААА С.Мөнгөнцэцэг
ШАТАР:
Эрэгтэй: 1-р байр Татварын хэлтэс Э.Энх-Очир
2-р байр ЗДТГ, хороодын ЗДАА Л.Төмөрбаатар
3-р байр Нийгмийн даатгалын хэлтэс Ж.Хүрэлчулуун
Эмэгтэй: 1-р байр НХҮХ Ц.Энхзаяа
2-р байр Татварын хэлтэс Г.Оюун-Эрдэнэ
3-р байр Мэргэжлийн хяналтын хэлтэс Ц.Отгонбор 
ДАРТС:
1-р байр Цагдаагийн I хэлтэс
2-р байр ЗДТГ, хороодын ЗДАА
3-р байр Дүүргийн ИТХ
БОУЛИНГ:
1-р байр Нийгмийн даатгалын хэлтэс
2-р байр ЗДТГ, хороодын ЗДАА
3-р байр Эрүүл мэндийн төв, ӨЭМТ
ГАР БӨМБӨГ:
Эрэгтэй: 1-р байр Татварын хэлтэс
2-р байр Нийгмийн даатгалын хэлтэс
3-р байр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Эмэгтэй: 1-р байр Эрүүл мэндийн төв, ӨЭМТ
2-р байр Татварын хэлтэс
3-р байр Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ
САГСАН БӨМБӨГ:
Эрэгтэй: 1-р байр ЗЦТ, Хөдөлмөрийн хэлтэс
2-р байр Нийгмийн даатгалын хэлтэс
3-р байр Цагдаагийн II хэлтэс
Эмэгтэй: 1-р байр Нийгмийн даатгалын хэлтэс
2-р байр Эрүүл мэндийн төв, ӨЭМТ
3-р байр Нэгдсэн эмнэлэг
ШИЛДЭГ ТОГЛОГЧ:
• НДХ-ийн тамирчин н.Гансүх
• ЭМТ, ӨЭМТ-ийн хамтарсан багийн н.Нямсүрэн
БАГИЙН НЭГДСЭН ДҮН:
Тэргүүн байр Татварын хэлтэс
Дэд байр Нийгмийн даатгалын хэлтэс
Гутгаар байр Эрүүл мэндийн төв, ӨЭМТ баг тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%