Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ТББ-уудыг сурталчилах өдөрлөг” болов

2015-11-30

        Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг сурталчлах өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр /2015.11.28/ Залуучууд театрт болов.

   Өдөрлөгөөр Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулан сурталчилах, харилцан туршлага солилцох “Төр-Төрийн бус байгууллагын түншлэлд” ахиц гарна гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат нээлтийн үеэр онцлон хэлэв. 

     Төрийн бус байгууллагуудыг сурталчлах өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалагтамир, мэргэжилтэн Ш.Оюун нар оролцсон юм. 

    Аймгийн хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй 256 Төрийн бус байгууллага бий. Эдгээрээс аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст санхүүгийн тайлангаа ирүүлдэг 128 төрийн бус байгууллагын судалгаа гарчээ.

     Дархан хотын хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ гаргаж ажилладаг нэг үгээр байнгын идэвхитэй ажиллах 20 орчим л Төрийн бус байгууллагууд бий гэв. 

    Өдөрлөгийн үеэр ТББ-ууд өөрсдийн танилцуулга, зурагт самбар, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг дэлгэн тавьжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%