Хөмсөг их зовхины дотор 56 сахал ургах омруу дэлүү, бүдэрхий дэлүү,
өвдгийн нүд бөөрөнхий, таваг их цөгц нь өргөн нимгэн, хойд таваг болон
их бөгс нь хөөнгө. Шүдлэн насандаа сулхан, хязаалан насандаа чанга
гуядахад чих богино, дэл, хүзүү, дух, цохны дунд эргүүлэгтэй.
Нүдний цөцгий нь бүлтгэр, хөмсөг нь бяцхан, дэл нь хоёр тийшээ унасан, хөхөл нь богино, сүүл нь шингэн, чих нь муу, ахар чихтэй. Гэдэс нь их, хоёр сувайнд нэвт эргүүлэгтэй. Шүд нь гахай чив омруунд эргүүлэгтэй, өвдөг нь бөгтөр, ганцаар явахад бүдрэмтгий. Дуу нь их, бөгс нь хатингар, бүхэл бие нь бөгтгөр, салтаа агуу, ботгон борвитой, ойрхон хурдан, ам нь хатуу.