Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 22
дугаар хурал 2015 оны 11 дүгээр сарын 27 ны өдөр хуралдаж Орон нутгийн 2014 оны
төсвийн гүйцэтгэлийн тухай, Орон нутгийн 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн тодотголын тухай, Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн тухай, Аймгийн
эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2015
оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны үндсэн чиглэлийн тухай,
Орон нутгийн 2016
оны төсвийн төслийн тухай, Аймгийн 2015
оны газрын нэгдмэл сангийн тайлан, 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил,
зориулалтыг батлах тухай, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн
давхацлыг судлах ажлын хэсгийн тайлан, зарим газрыг орон нутгийн тусгай
хамгаалалтад авах, чөлөөлөх
тухай илтгэлүүдийг хэлэлцэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит
есдугаар хуралдаанд танилцуулахыг дэмжиж илтгэгч илтгэлийг баталлаа.
Ашигт
малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн
19 хүсэлт
ирснээс 4 хүсэлтийг дэмжиж, 15 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэлээ.
2015 оны жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр
амьтны тооллогыг зохион байгуулах, “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний
уралдааныг 2016 оны 03 дугаар сарын 07 өдөр Даланзадгад хотноо зохион
байгуулахаар аймгийн Засаг даргаар ахлуулсан комиссуудыг байгууллаа.
Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2012.06.06-ны Өмч эзэмшүүлэх тухай 52
дугаар тогтоолын хэрэгжилтийн хугацаа дууссан тул хүчингүй болгосон
шийдвэрүүдийг гаргалаа.